Цагаан даваа цасанд боогджээ

Хуучирсан мэдээ: 2015.05.09-нд нийтлэгдсэн

Цагаан даваа цасанд боогджээ

Урьд шөнийн байдлаар Архангай, Өвөрхангай аймгуудад цас орж, зарим зам, даваа цасанд боогдсон гэсэн мэдээлэл хөдөө орон нутгааас ирж байна.  Автотээврийн үндэсний төвөөс энэ талаар  “Өнөө өглөөний 08:10 минутын байдлаар Архангай аймагт цас их орсны улмаас 20-оод тээврийн хэрэгсэл Цагаан даваанд цасанд боогдсон тухай мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу манай харъяа газрууд шуурхай ажиллаж байна” гэсэн юм.

Харин ОБЕГ-ын шуурхай албанаас “Цагаан даваанд цасанд боогдсон машинуудыг гаргахаар шуурхай ажиллаж байна.  Автогридер ажиллуулж, давааг нээж байна” хэмээн мэдэгдлээ.

Өвөрхангайн Хужирт суманд


Ус цаг уур, орчны шинжилгээний газраас  цаг агаар ямар байх талаар мэдээлэхдээ:

Тавдугаар сарын 09-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Говийн нутгийн зарим, төвийн нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 градус, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна. Улаанбаатар хотод үүлшинэ, хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 7-9 градус дулаан байна гэжээ.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж