Трамп, Ши нар тавдугаар сард худалдааны хэлэлцээрийг үзэглэж магадгүй | News.MN

Трамп, Ши нар тавдугаар сард худалдааны хэлэлцээрийг үзэглэж магадгүй

Трамп, Ши нар тавдугаар сард худалдааны хэлэлцээрийг үзэглэж магадгүй

Трамп, Ши нар тавдугаар сард худалдааны хэлэлцээрийг үзэглэж магадгүй

АНУ болон БНХАУ-ын хооронд бараг нэг жил орчим хугацаанд өрнөсөн “худалдааны дайн” өндөрлөх дөхөж байгаа тухай “Bloomberg” мэдээлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тавдугаар сарын сүүлээр Япон улсад байлчилна. Тэр үеэр Хятадын дарга Ши Жиньпин Дональд Трамптай уулзаж, худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурж магадгүй байгаа аж.

Талууд уулзалт хийхээс өмнө өөр өөрийн төлөөлөгчдийг томилж, хэд хэдэн удаа зөвлөлдөх уулзалт зохион байгуулаад байгаа билээ. АНУ-ын талаас төлөөлөгч Роберт Лайтхайзер, тус улсын Сангийн сайд Стивен Мнучин нар байгаа бол Хятадын талыг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Шадар сайд Лю Хэ тэргүүлэн зөвлөлдөх уулзалтуудад оролцож ирсэн. Худалдааны хэлэлцээрийн төлөөлөгчид Трамп, Ши нарын уулзалтын өмнө мөн уулзах ажээ.

Эх сурвалж: Bloomberg

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж