Дундговь аймгийн прокурорын газраас “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудын нэгдсэн зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Нэгдсэн зөвлөгөөнд аймгийн Засаг даргын тамгын газар, Цэргийн штаб, Нийгмийн даатгалын хэлтэс, Статистикийн хэлтэс, Автотээврийн төв, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Татварын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Онцгой байдлын газар, Монгол банк, Улсын бүртгэлийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Тагнуулын газар зэрэг хяналтын харьяа зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 15 байгууллагын нийт 41 эрх бүхий албан тушаалтнууд оролцсон байна. Зөвлөгөөнийг зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудын дунд Тестээр сорил авч, эрх бүхий албан тушаалтнуудаар бодлого бодуулах зэргээр онол, практикийг хослуулан зохион байгуулав. Зөвлөгөөнөөр аймгийн прокурорын газраас Прокурорын байгууллагын 2018 онд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны чиглэлээр хийсэн ажил, цаашид анхаарах асуудал, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаан дахь эрх бүхий албан тушаалтнуудын гаргадаг нийтлэг алдаа зөрчил, дутагдлын талаар болон Прокурорын газраас 2019 онд дэвшүүлсэн зорилт, хяналтын ажлын чанар үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Зөвлөгөөнөөс эрх бүхий байгууллагууд зөрчлийн талаарх гомдол мэдээллийг тухай бүрт прокурорын байгууллагад бүртгүүлж хэвших, тодорхой төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг прокурортой болон бусад эрх бүхий байгууллагуудтай хамтран зохион байгуулах, харьяалах чиглэлээр хийгдэж буй шалгалтанд прокурор болон бусад эрх бүхий байгууллагыг хамтран оролцуулах талаар болон аймгийн хэмжээнд үйлдэгдэж буй зарим зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, прокурорын байгууллагаас зөрчлийн улмаас хүний бие, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчинд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллах шийдвэр гаргалаа. Дундговь аймгийн прокурорын газраас мэдээллээ.