“Армата” жагсаалын бэлтгэлийн үеэр саатжээ

Хуучирсан мэдээ: 2015.05.09-нд нийтлэгдсэн

“Армата” жагсаалын бэлтгэлийн үеэр саатжээ

 

Оросын шинэ танк "Армата» Улаан талбайд хийсэн сургуулилалт дээр бунхны эсрэг талд унтран зогссон тухай гадаадын хэвлэлүүд шуугисаар байна. ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч бөгөөд цэргийн аж үйлдвэрийн цогцолборыг хариуцагч Дмитрий Рогозин энэ тухай мэдэгдэхдээ “Шинэ үеийн Т-14 "Армата» танк тавдугаар сарын 9-ний парад угтсан сургуулилалт дээр хүний  үйлдлээс хамааран унтарсан”  гэснийг "Известия» сонинд бичжээ.

 

Ийм нарийн техникт жолоочийнх нь чадвар дутсанаас ийм хэрэг гарсан. Үүнд тайван хандах хэрэгтэй. Маш нарийн хийцтэй гайхамшигт техник юм хэмээн тэр хэлжээ. Шинэ техникийн эхний хэсэг л гэхэд өнгөрсөн гуравдугаар сард орж ирсэн гэдгийг ч мөн онцолжээ.

 

 Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж