Их Британийн сонгуулийн дүн гарлаа

Хуучирсан мэдээ: 2015.05.09-нд нийтлэгдсэн

Их Британийн сонгуулийн дүн гарлаа

Дэвид Кэмеронд сонгуульд ялсны байр хүргэж байгаа нь.

Фото: Stefan Rousseau / Reuters

 

Их Британийн парламентын сонгуульд ерөнхий сайд Дэвид Кэмероны толгойлсон  Консерватив нам ялж,  парламентын 650 суудлын 331 мандатыг авлаа. Тэдний дараа лейбористууд 232 мандаттай, Шотландын үгдсэрхэг үзэлтнүүдийн нам 56 мандаттайгаар оров.

 

Хойд Ирландыг вант улсын бүтцэд байлгахын төлөө байгаа  либерал  ардчилагчдад найман суудал очжээ. Үлдсэн намууд нь таваас хэтрэхгүй суудал авцгаасан байв. Даруухан амжилт үзүүлснийхээ төлөө лейбористууд болон либерал ардчилагчид, Европын интеграцийн эсрэг намын удирдлага огцорсон байна. 

 

Кэмерон  сайд нарын танхимаа бүрдүүлж эхэлсэн байна. Одоогоор Сангийн сайд Жон Озборн, Гадаад хэргийн сайд Филип Хэммонд, Дотоод хэргийн сайд Тереза Мэй, Батлан хамгаалахын сайд Майкл Фэллон нар суудлаа хадгалан үлдлээ.

 

Шотландын үндсэрхэг үзэлтнүүдийн нам Шотландад 59 суудлын 56 нь авч байр сууриа бэхжүүлж чадлаа. Шотландын Үндэсний намын лидер Николаа Старжен тусгаар тогтнолын асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулж болохыг хэлжээ. Үүний хажуугаар, Кэмероны 2017 онд явуулахаар амлаж байсан ЕХ-ноос Их Британийг гаргах тухай  бүх нийтийн санал асуулгын асуудал өдрийн дэгд орж ирэв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж