Монголын сагсан бөмбөгийн холбооны “Гоё” дээд лигийн тоглолтууд эдгээр өдрүүдэд Спортын төв ордонд болж байна. Өчигдөр болсон Бүх оддын тоглолтын үеэр ур чадварын тэмцээн зохион байгуулж, шилдгүүдийг тодрууллаа. Сагсан бөмбөгчдөөс төрсөн цөөхөн Гавьяат цолтоны нэг болох Ц.Шаравжамцын бага хүү үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн үзүүлбэр үзүүлсэн юм.
Ш.Энхийн-Од цагариган дээрээс довтлох өрсөлдөөний финалын шатанд 212 см өндөр аавынхаа дээгүүр давж тохов. Гавьяатын бага хүүгийн ур чадвар Спортын төв ордонд цугласан олонд том бэлэг барьсан. Ш.Энхийн-Од шилдэг хөтөлбөр үзүүлэхдээ аавынхаа 52 дугаартай өмсгөлийг өмсчээ. Гавьяат Ц.Шаравжамц цагариган дээрээс довтлох тэмцээний дархан аваргуудын нэг байсан юм.
16 настай Ш.Энхийн-Од “Хан-Уул Хангарьд” багийн бүрэлдэхүүнд багтаж, дээд лигийн анхны улирлаа эхлүүлж байна.
Ш.ЭНХИЙН-ОД. ХАН УУЛ ХАНГАРЬД БАГИЙН БҮРЭЛДХҮҮНД ДЭЭД ЛИГИЙН АНХНЫ УЛИРЛАА ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙГАА ТҮҮНИЙ ХУВЬД МУГТ Ц.ШАРАВЖАМЦЫН БАГА ХҮҮ ЮМ. ЭНЭ ЖИЛ 16 НАСТАЙ ТҮҮНИЙ СЭТГЭЛ ДОГДЛУУЛСАН ТОХОЛТ. ТҮҮНИЙ ААВ ЦАГАРИГАН ДЭЭРЭЭС ДОВТЛОХ ТЭМЦЭЭНИЙ ДАРХАН АВАРГУУДЫН НЭГ БИЛЭЭ.#MBA #ALLSTARGAME #SLAMDUNK
Posted by Mongolian Basketball Association – Монголын сагсан бөмбөгийн холбоо on Wednesday, April 17, 2019
Холбоотой мэдээ