Зөвлөлтийн дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

Хуучирсан мэдээ: 2015.05.09-нд нийтлэгдсэн

Зөвлөлтийн дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

Эх орны дайнд ялалт байгуулсны 70 жилийн ой өнөөдөр тохиож байна. Одоогоос яг 70 жилийн өмнө буюу 1945 оны тавдугаар сарын есний өдөр Дэлхийн хоёрдугаар дайнд ЗХУ-ын дайчид ялж, олон арван  сая хүн амиа алдсан гашуун өдрүүдэд цэг тавьсан баярын өдөр болж байлаа.

Харин өнөөдөр хүн төрөлхтөний түүхэнд арилшгүй мөрийг үлдээж, улс гүрнүүдийн тусгаар тогтнол, эв найрамдлыг бэхжүүлсэн Дэлхийн II дайны 70 жилийн ойн баярын өдөр тохиож байгаа юм. Энэ баярт өдөр Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага болон ОХУ, Казакстан, Беларусь улсын элчин сайдууд Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө, маршал Г.К. Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Цэцэг өргөх ёслолд ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Азизов Искандер Кубарович, Зэвсэгт хүчний Жанжин Штабын дарга Ц.Бямбажав, цэргийн албаны ажилтан, албан хаагчид, Орос дайчдын үр хүүхэд, гэр бүлийнхэн, ОХУ, Монгол Улсын иргэд оролцлоо. 

Д.УУДАМ

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж