Автомашин хийгээр цэнэглэдэг болон шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааг зогсоожээ | News.MN

Автомашин хийгээр цэнэглэдэг болон шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааг зогсоожээ

Автомашин хийгээр цэнэглэдэг болон шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааг зогсоожээ

Автомашин хийгээр цэнэглэдэг болон шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааг зогсоожээ

Прокурорын байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан удирдан зохион байгуулах” зорилтын хүрээнд Баянгол дүүргийн прокурорын газар дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран ажиллах "Санамж" бичиг байгуулсан билээ. Уг "Санамж"  бичгийн хүрээнд тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа автомашин хийгээр цэнэглэдэг /АХЦС/ болон шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаа стандартын шаардлагыг хангаж буй эсэхийг хамтран шалгав. Шалгалтанд  Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Автомашин хийгээр цэнэглэдэг /АХЦС/ болон шатахуун түгээх 12 станц хамрагджээ. Шалгалтаар  галын аюулгүй байдлын тухай хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байсан гурван аж ахуйн, нэгжид дүүрэг дэх Онцгой байдлын хэлтсээс зөрчлийн хэрэг нээж,  хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна.  Дээрх зөрчил гаргасан автомашин хийгээр цэнэглэдэг  болон шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааг эрх бүхий албан тушаалтны саналыг үндэслэн  хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд, эсхүл шууд бусаар хор хохирол учруулж болзошгүй гэж  2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс  үйл ажиллагааг бүхэлд нь зогсоосон  байна. Баянгол дүүргийн прокурорын газраас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ган-Эрдэнэ байна 2019-04-18 66.181.161.43

Үнэн тэнэг сэтгүүлч: Яг ямар нэртэй газрууд шалгагдсан юм? Яг аль аль нь үйл ажиллагаагаа зогсоосон юм ямар ч тодорхой юм байхгүй. Өөрийн үзэл бодол гэж байдаггүй юмуу мал

Avatar

Dr/Nico 2019-04-18 202.21.112.197

Manai oron shig sergeegdeh erchim huch baigaliin hiigee uzen yadaj hinaj havchdag teneg ulsuud bdag bolov uu yer n. busad ornuud demjeed hogjuuleed yavdag. Benzin kolonkuudiin oligarhuudiin l yavuulga bhdooo. uhernuudee gej

Avatar

unet 2019-04-18 103.10.22.42

Больж муу хогнуудыг гэх юмуу. Ийм л сэтгэгдэл хүссэн мэдээлэл болж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж