“Дижитал мэргэжилтэн – 2019” өдөрлөгийг Голомт банкнаас зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2019.04.18-нд нийтлэгдсэн

“Дижитал мэргэжилтэн – 2019” өдөрлөгийг Голомт банкнаас зохион байгуулна

“Дижитал мэргэжилтэн – 2019” өдөрлөгийг Голомт банкнаас гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн хүрээнд “Internship opportunity” буюу Мэдээллийн технологи чиглэлээр суралцдаг оюутан залууст салбартаа манлайлагч компанид дадлага хийх боломжийг олгодог бөгөөд энэхүү хөтөлбөр нь оюутнуудад ажлын байраа сонгоход нь туслах, мэргэжилдээ сэтгэл хангалуун чадварлаг боловсон хүчин болоход хувь нэмэр оруулах зорилготой юм. Тус хөтөлбөрт хамрагдсан оюутнуудаас чамгүй амжилттай яваа олон залуусын нэг болох МУИС-д компьютерийн ухааны чиглэлээр 3-р курст суралцаж буй С.Төгөлдөрсайхантай ярилцлаа.

Гаргасан амжилтууд:

МУИС-ийн Гадаад хэлний тэнхимийн англи хэлний олимпиад тэргүүн байр

МУИС NUM START UP 1.0 хөтөлбөрт амжилттай оролцсон

МУИС Хакатон 2018 тэргүүн байр багаараа.

Дижитал мэргэжилтэнөдөрлөгийн талаар товчхон тайлбарлаж өгнө үү. Internship opportunity хөтөлбөрт хэрхэн хамрагдаж байв?

Энэхүү өдөрлөгийн талаар би анх Голомт банкны фэйсбүүк хуудаснаас мэдээлэл авч байсан. Internship opportunity хөтөлбөрийн гол зорилго нь олон улсын жишгээр төгсөгч оюутан ажлын байранд гарахаас өмнө хэрхэн хангалттай бэлтгэгдсэн байх талаар зөвлөгөө мэдээллийг өгөх юм. Уламжлалт дадлагаас илүү мэргэшсэн түвшинд бэлтгэдэг.

Яагаад уг хөтөлбөрт хамрагдах болсон бэ?

Би дэлхийн томоохон IT компанид ажиллахыг хүсдэг. Үүний тулд мэдээж Монголынхоо шилдэг компаниудад ажиллаж туршлага хуримтлуулах ёстой. Монголд IT-ийн салбарт тэргүүлж буй компанид олон улсын экспертүүдтэй хамт ажиллаж, тэднээс заавар зөвлөгөө авч, дадлага хийх боломж байна гэдгийг сонсоод шууд л хамрагдахыг хүссэн.

Хөтөлбөрийн онцлог давуу тал юу байв? Бусад ижил төстэй хөтөлбөрүүдээс юугаараа ялгаатай гэж харсан бэ?

Энэхүү хөтөлбөрийг Голомт банк Монгол Улсад анхлан нэвтрүүлсэн гэж хэлж болно. Их сургуулиудын оюутнуудын дунд тогтсон 14-21 хоногт хийдэг “Үйлдвэрлэлийн дадлага”-аас өөр байсан нь хөтөлбөрийн давуу тал юм болов уу. 14-21 хоног буюу богино хугацаанд хүн төдийлөн үр дүн гаргаж, зорьсондоо хүрэх, мэдлэг, туршлага олж авна гэдэг бүрхэг. Харин энэ хөтөлбөрт 2 сараас бүтэн жилийн турш хамрагдах боломжтойгоос гадна маш их зүйлийг сурдгаараа онцлогтой.

Энэ хөтөлбөр танд юу өгсөн гэж бодож байна вэ?

Хөтөлбөрт хамрагдсанаар ирээдүйн зорилгоо илүү нарийн, илүү бодитой тодорхойлдог болсон. Өмнө нь сургуулиа төгсөөд юу хийх, ямар компанид хэрхэн орох, ямар мэргэжилтэн болох талаар ямар ч төсөөлөлгүй, ямартай ч хичээлээ сайн хийж, сайн дүнтэй төгсөнө гэсэн бодолтой байсан. Харин одоо бүрхэг зорилго маань өөрчлөгдөж, нарийн жижиг хэсгүүдэд хуваагдсан, илүү амьтай болсон гэх юм уу даа. Мөн Голомт банкны чадварлаг хамт олонтой танилцаж, тэдний заавар зөвлөгөөг сонссон нь хөтөлбөрөөс авсан хамгийн үнэ цэнтэй хичээл байсан.

Хөтөлбөрт хамрагдсанаар ямар боломжууд нээгдсэн бэ?

Бусад байгууллагуудад ажилд ороход давуу тал болохоос гадна яг бодит зүйлээс суралцаж, өөртөө итгэх итгэл, IT-ийн салбарт өрнөж буй сүүлийн үеийн чиг хандлага, трэнд болж буй технологиудыг бие даан судлах боломжууд нээгдсэн. Ингэснээр юунд илүү сонирхолтой, цаашид аль чиглэлээр мэргэших ёстой гэдгээ мэдэж чадсан. Хөтөлбөрт хамрагдахын тулд Дижитал мэргэжилтэн өдөрлөгт оролцож дадлага хийх эрхээ олж авдаг. Энэ жилийн хувьд 4-р сарын 20, 27-ны өдрүүдэд болох тов зарлагдсан байсан. Шалгаруулалтад тухайн оюутны сурлага, гаргасан амжилтаас илүүтэй soft skill буюу хандлагыг чухалчилдаг юм шиг санагдсан. Тиймээс хэн илүү голч оноотой, хэн илүү олон программчлалын хэл мэддэг нь чухал бус хэн эерэг хандлагатай вэ гэдгийг л хардаг. Хэдий хөтөлбөрт тэнцэж чадахгүй ч гэсэн ирэх жил боломж дахиад л нээгдэнэ. Өдөрлөгт очсоноор маш их зүйлийг нэг өдөрт сонсож хэрэгтэй зөвлөгөөнүүдийг авдаг.

Бусад оюутан залууст хандаж юу хэлэх вэ?

Хөтөлбөрт тэнцсэн тохиолдолд тэнцчихлээ гээд өөрийгөө сул тавих бус илүү хичээж, өөрийн программчлалын хэлний түвшин, ур чадвар зэргээ гололгүй өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, цаг барихаас эхлээд өөрийн боломж бололцоог бүрэн дайчлаарай гэж хэлмээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж