Монголын нэрт зохиолч Ч.Лодойдамбын зохиол “Гарын таван хуруу” киног хүмүүс сайн мэднэ. Уг алдартай дэлгэцийн бүтээлийн зураг авалтыг 1981 оны сүүлчээр Дархан хотод анх авч, 1983 онд дэлгэцнээ гарч эхэлжээ. Киноны зураг авалт жилийн дөрвөн улирал үргэлжилсэн тухай уран бүтээлчид нь ярьсан байдаг.
“Гарын таван хуруу” уран сайхны киноны хамгийн бяцхан жүжигчид болох Идэр, Элбэг, Гэрэлээ нар болон бусад уран бүтээлчид 37 жилийн дараа уулзжээ. Энэ киноны Идэрийн дүрд тоглосон Н.Бат-Амгалангийн хувьд И.Нямгаваа найруулагчийн хүү бөгөөд ээжтэйгээ хамт есөн насандаа “Гарын таван хуруу” кинонд тоглосон байна. Тэрбээр одоо чадварлаг тогооч болжээ. Харин модон зарааны эзэн, хөөрхөн Гэрэлээ охин буюу Б.Гантигмааг ард түмэн МҮОНТ-ийн нэвтрүүлэгч гэдгээр нь андахгүй биз. Харин “Гарын таван хуруу”-ны нэг Элбэг буюу М.Батхишиг Замын-Үүдэд амьдардаг ажээ.
Монголын дэлгэцийн урлагт бага насаа мөнхөлж, “Гарын таван хуруу” киноны Идэрийн дүрээр ард түмэндээ хайрлагдсан Н.Бат-Амгалантай ярилцлаа. Тэрбээр “Хэдхэн хоногийн өмнө нэрт найруулагч Г.Доржсамбуу гуайн хүү Д.Цогт найруулагч “Гарын таван хуруу” киноны арын албанд ажиллаж байсан хүмүүс болон уран бүтээлчидтэй уулзаж ярилцсан юм. Би өмнө нь киноныхоо Гэрэлээ, Элбэгээ ах хоёртойгоо холбоотой байсан ч гурвуулаа хамтдаа тухтай уулзаж байсангүй. Бид хүүхэд насны сайхан дурсамжаа дурсан ярилцлаа.
Миний хувьд хэрхэн “Гарын таван хуруу” кинонд тоглох болсноо хэвлэлд ярилцлага өгөхдөө олон ч удаа ярьсан. Би амьдрал дээрээ ч айлын бага, киноны уран бүтээлчдээс ч насаар хамгийн бага нь байсан. Надаас Гантигаа маань нэг, хоёр насаар, Элбэг маань гурав, дөрвөн насаар ах л даа. Тийм ч учраас энэ хоёр уран бүтээлчтэйгээ их ойр дотно. Киноны зураг аватын үеэр хөгжилтэй, айдастай гээд олон сайхан дурсамж бий.
Кинон дээр бороонд аав маань буюу Шагдар Хорлоотой уулзчихаад машинд ороод ирдэг хэсэг гардаг. Тэгэхэд би машин дотор уруулын будгаар нүүрээ буддаг шүү дээ. Тэр хэсгийн зураг авалтыг их осолтой хийж байсан юм. Тухайн газар нь элсэрхэг газар байсан. Бас 67 гэдэг орос машин зогсохдоо араандаа хийдэг. Яг кинон дээр араа алдаад, хойшоо ухардаг хэсэг үл мэдэг гардаг юм. Элбэг ах маань гэхэд Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Магсар гуайн хүү, Гэрэлээ маань С.Бужгар гуайн охин шүү дээ” хэмээн сайхан дурсамжаасаа хуваалцав.












"ГАРЫН ТАВАН ХУРУУ» /1983 он/
Бүтээсэн он: 1983 он
Бүлгийн тоо: 10 /өнгөт/
- Найруулагч: Б.Балжинням И.Нямгаваа
- Зохиолч: Ч.Лодойдамбa
- Зураглаач: Б.Балжинням
- Зураач: Д.Энхболд
- Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров
- Дууны найруулагч – Д.Варшаабазар
- Нүүр хувиргагч – Ж.Эрдэнэ-уул
- Эвлүүлэгч – П.Нарантуяа, С.Баясгалант
Гол дүрд:
- Сүрэн – Я.Оюунцэцэг
- Бат- Л.Баярсайхан
- Баяр- Д.Ганхуяг
- Элбэг – М.Батхишиг
- Идэр – Н.Бат-Амгалан
- Шагдар – Л.Лхасүрэн
- Должин – Ш.Цэцэг
- Хорлоо – Л.Цогзолмаа
Дүрүүдэд:
Б.Гантигмаа, О.Бат-өлзий, Ч.Батцэнгэл, С.Хандсүрэн, Б.Алимаа, Г.Доржсамбуу, Г.Ихбаяр, Л.Баттуул, Х.Түүвээ, Ж.Гомбожав, С.Соёл-эрдэнэ, Ж.Нарангэрэл нар тогложээ.
А.СҮРЭН
Зочин 2019-04-18 66.181.187.188
Л,Лхасүрэн бид нэг ангид суралцаж байлаа тэр үе МПС -ын ордонд "Аз жаргалын эралчин "хүүхдийн анхны дуулалт жүжигт өвгөний дүрд төглож байсан БИД очиж үзээд л түүнээс хойш л жүжигчин болоё гэж шийдсэн байхаа,Бас спортоор хичээлдэг медаль хүртэл авч байсан шүү,
Зочин 2019-04-18 66.181.161.72
Лхасүрэн гэж сайхан эр хүн байв даа.
Ganaa 2019-04-18 66.181.161.121
Zuragiig ni vzie
T 2019-04-18 66.181.161.68
Hooe Ter zurgiig n harie l daa
T 2019-04-18 66.181.161.68
Hooe Ter zurgiig n harie l daa
T 2019-04-18 66.181.161.68
Hooe Ter zurgiig n harie l daa
Зочин 2019-04-18 66.181.161.68
Hooe Ter zurgiig n harie l daa
guest 2019-04-18 202.131.234.154
Нямгаваагийн хүү биш шүү дээ, Тунгалаг тамирт гардаг Хонгорт тоглосон Нямдаваагийн хүү, арай л сул үлбэгэр сэтгүүлч юм аа хэлэх ч үг алга:(
Зочин 2019-04-18 202.21.108.246
Найруулагч нь Нямдаваа гуай биз дээ.ё
Зочин 2019-04-18 112.72.12.4
yamarch avtsaldaa alga
сэтгүүлч 2019-04-18 58.104.226.175
тэнэг эргүү пиданууд одоо гэрт чинь очоод зураг болгоныг тайлбарлахуу
Hulhiduulchlaa 2019-04-18 108.218.234.108
Buh duruudiin ter uyeiin zurgiig odooniih ni zuragtai zeregtsuuleed tavisiin baih geed uzeh geed orood irsen chin, hen ni ch hen yum b** med. Dutuu medee tavisan baina.
Зочин 2019-04-18 202.9.42.49
энэ гантигмаа арай дээр болжээ нээх ядруу хувцас хунартай юм л үргэлж явдаг муу хүнтэй ханилсан хүүхэн
сараа 2019-04-18 104.182.104.110
Гантигмаа нуцгэн байсан ч дагина даа таны дэргэд. Муухай атаархууу ард тумэн шуу хун ядруу хувцастай явж болно зовхон тосвийн цалингаар амьдардаг хумуус тийм ч унэтэй хувцаслах боломж байхгуй ш дээ унэнэдэээ бол. Худлаа хэлж хулгай хийж биеээ худалдаж байгаа хумуус л олж байгаа орлогооосоо 10-100 дахин илуу унэтэй хувцаслаж байгаа ш дээ уунд шударгаар бизнесс хийдэг хумуусийг хэлээгуй шуу
Зочин 2019-04-18 66.181.187.82
ядуу хүн дүүрэн харагдах гэж хичээдэг юм
би 2019-04-18 202.179.24.183
Битгий ийм дутуу дулимаг юм хийж байлдаа. Уг нь мөлжүүртэй сэдэв шүү дээ
zochin 2019-04-18 66.181.161.107
Хөөе сэтгүүлчээ юу биччивээ? Хаана байнаа зураг? Ингээл болоо юу
Ажлаа бүрэн хий 2019-04-18 202.179.27.224
Ингээд л болоо юу. Дутуу түүхий юм оромдоод…
Zochin 2019-04-18 66.181.177.159
Ymar muu medee ve. Iim goe sedviig ingej bichih gej dee
зочин 2019-04-18 66.181.161.79
нямдаваа найруулагч,жүжигчний хүү батхишиг. мэдээгээ хяна рeдаkтор байдаггүймуу.
Zo 2019-04-18 103.229.122.249
Tegeed zuragnuud n haana bnaa
Хүннү 2019-04-18 112.72.11.101
Сайхан кино, кино зохиол, найруулага, зураг авалт, хөгжим, жүжиглэлт нь бүг агуу гэхээс юу гэхэв дээ. Одоо ийм бүтээл үгүйлэгдэж байна. Жинхэн "одууд" байхгүй юу даа энэ хүмүүс чинь.
urlag gej aguu zuil 2019-04-18 66.181.179.238
gaihaltai