“Гарын таван хуруу” киноны бяцхан жүжигчид 37 жилийн дараа

Хуучирсан мэдээ: 2019.04.18-нд нийтлэгдсэн

“Гарын таван хуруу” киноны бяцхан жүжигчид 37 жилийн дараа

“Гарын  таван хуруу” киноны бяцхан жүжигчид 37 жилийн дараа

Монголын нэрт зохиолч Ч.Лодойдамбын зохиол “Гарын таван хуруу” киног хүмүүс сайн мэднэ. Уг алдартай дэлгэцийн бүтээлийн зураг авалтыг 1981 оны сүүлчээр Дархан хотод анх авч, 1983 онд дэлгэцнээ гарч эхэлжээ. Киноны зураг авалт жилийн дөрвөн улирал үргэлжилсэн тухай уран бүтээлчид нь ярьсан байдаг.

“Гарын таван хуруу” уран сайхны киноны хамгийн бяцхан жүжигчид болох Идэр, Элбэг, Гэрэлээ нар болон бусад уран бүтээлчид 37 жилийн дараа уулзжээ. Энэ киноны Идэрийн дүрд тоглосон Н.Бат-Амгалангийн хувьд И.Нямгаваа найруулагчийн хүү бөгөөд ээжтэйгээ хамт есөн насандаа “Гарын таван хуруу” кинонд тоглосон байна. Тэрбээр одоо чадварлаг тогооч болжээ. Харин модон зарааны эзэн, хөөрхөн Гэрэлээ охин буюу Б.Гантигмааг ард түмэн МҮОНТ-ийн нэвтрүүлэгч гэдгээр нь андахгүй биз. Харин “Гарын таван хуруу”-ны нэг Элбэг буюу М.Батхишиг Замын-Үүдэд амьдардаг ажээ.

Монголын дэлгэцийн урлагт бага насаа мөнхөлж, “Гарын таван хуруу” киноны Идэрийн дүрээр ард түмэндээ хайрлагдсан Н.Бат-Амгалантай ярилцлаа. Тэрбээр “Хэдхэн хоногийн өмнө нэрт найруулагч Г.Доржсамбуу гуайн хүү Д.Цогт найруулагч “Гарын таван хуруу” киноны арын албанд ажиллаж байсан хүмүүс болон уран бүтээлчидтэй уулзаж ярилцсан юм. Би өмнө нь киноныхоо Гэрэлээ, Элбэгээ ах хоёртойгоо холбоотой байсан ч гурвуулаа хамтдаа тухтай уулзаж байсангүй. Бид хүүхэд насны сайхан дурсамжаа дурсан ярилцлаа.

Миний хувьд хэрхэн “Гарын таван хуруу” кинонд тоглох болсноо хэвлэлд ярилцлага өгөхдөө олон ч удаа ярьсан. Би амьдрал дээрээ ч айлын бага, киноны уран бүтээлчдээс ч насаар хамгийн бага нь байсан. Надаас Гантигаа маань нэг, хоёр насаар, Элбэг маань гурав, дөрвөн насаар ах л даа. Тийм ч учраас энэ хоёр уран бүтээлчтэйгээ их ойр дотно. Киноны зураг аватын үеэр хөгжилтэй, айдастай гээд олон сайхан дурсамж бий.

Кинон дээр бороонд аав маань буюу Шагдар Хорлоотой уулзчихаад машинд ороод ирдэг хэсэг гардаг. Тэгэхэд би машин дотор уруулын будгаар нүүрээ буддаг шүү дээ. Тэр хэсгийн зураг авалтыг их осолтой хийж байсан юм. Тухайн газар нь элсэрхэг газар байсан. Бас 67 гэдэг орос машин зогсохдоо араандаа хийдэг. Яг кинон дээр араа алдаад, хойшоо ухардаг хэсэг үл мэдэг гардаг юм. Элбэг ах маань гэхэд Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Магсар гуайн хүү, Гэрэлээ маань С.Бужгар гуайн охин шүү дээ” хэмээн сайхан дурсамжаасаа хуваалцав.

"ГАРЫН ТАВАН ХУРУУ» /1983 он/

Бүтээсэн он: 1983 он

Бүлгийн тоо:  10  /өнгөт/

  • Найруулагч: Б.Балжинням И.Нямгаваа
  • Зохиолч: Ч.Лодойдамбa
  • Зураглаач: Б.Балжинням
  • Зураач: Д.Энхболд
  • Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров
  • Дууны найруулагч – Д.Варшаабазар
  • Нүүр хувиргагч – Ж.Эрдэнэ-уул
  • Эвлүүлэгч – П.Нарантуяа, С.Баясгалант

Гол дүрд:

  • Сүрэн – Я.Оюунцэцэг
  • Бат- Л.Баярсайхан
  • Баяр- Д.Ганхуяг
  • Элбэг – М.Батхишиг
  • Идэр – Н.Бат-Амгалан
  • Шагдар – Л.Лхасүрэн
  • Должин – Ш.Цэцэг
  • Хорлоо – Л.Цогзолмаа

Дүрүүдэд:

Б.Гантигмаа, О.Бат-өлзий, Ч.Батцэнгэл, С.Хандсүрэн, Б.Алимаа, Г.Доржсамбуу, Г.Ихбаяр, Л.Баттуул, Х.Түүвээ, Ж.Гомбожав, С.Соёл-эрдэнэ, Ж.Нарангэрэл нар тогложээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
7
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж