Босоо тэнхлэгийн авто замын эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлж, ачаа даацыг стандартын дагуу тээвэрлэж байгаа эсэхэд Тээврийн цагдаагийн албанаас хяналт шалгалт хийж байна. Дорноговь аймагт өчигдөр /2019.04.17/ том оврын ачааны автомашин ачаагаа хэтрүүлэн ачиж, улмаар цагдаагийн шалгалтаас бултан, цагдаагийн хяналтын постыг тойрч, шороон замаар явж байгаад осол гаргажээ. Ослын үеэр азаар хүн бэртэж гэмтээгүй бөгөөд ослын улмаас гарсан эд материалын хохирлыг осол гаргасан жолооч барагдуулах аж.
Э.БУРАМ