Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт хэмжил зүйн газрын дарга солигдлоо гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах боллоо. Энэ талаар тус газрын хэвлэлийн ажилтнаас тодруулахад “Манай байгууллагын дарга солигдоогүй. Г.Гантөмөр дарга амралтаа авсан. Даргын ажлыг Стандарт хэмжил зүйн газрын дэд дарга Б.Билгүүн орлон гүйцэтгэж байна. Даргын амралт хэзээ дуусахыг мэдэхгүй” гэлээ.
Стандарт хэмжил зүйн газар нь сүүлийн жилүүдэд нэлээд асуудалтай байгаа билээ. Тодруулбал, Европын холбооны “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн санхүүжилтээр 2016, 2017 онд хэвлэгдсэн стандартын хос номыг 600 ширхэгийг хэвлэн борлуулсан ч зарсан мөнгийг төрийн санд тушаагаагүй зэрэг асуудал үүсээд байсан юм. Энэ утгаараа тус байгууллагын үйл ажиллагаа, даргын томилолт зэрэг нь бусдын анхааралд байдаг билээ.
М.ДӨЛГӨӨН
Холбоотой мэдээ