Гавьяат шүүгчийн үхэлд таван хүнийг холбогдуулан шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2019.04.18-нд нийтлэгдсэн

Гавьяат шүүгчийн үхэлд таван хүнийг холбогдуулан шалгаж байна

Гавьяат шүүгчийн үхэлд таван хүнийг холбогдуулан шалгаж байна

ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай саатуулагдаж байсан хуульч, шүүгч асан Л.Бямбаа амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэрэгтэй холбогдуулан таван хүнийг сэжигтэн, яллагдагчаар татаад байгаа ажээ.

Тодруулбал, ШШГЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар шалгалтын дүнг хэлэлцээд, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан 461 дүгээр ангийн даргыг, харуул хамгаалалт хариуцсан дэд дарга болон холбогдох ажилтнуудыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Тэднийг дээрх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 23.5.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Хэргийг сануулахад, 2019 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр ШШГЕГ-ын Урьдчилан хорих 461-р ангид 48 цагийн хугацаанд саатуулагдахаар ирсэн гавьяат хуульч Л.Бямбаа нь суллагдахаасаа хоёр цагийн өмнө хөхний даруулгаараа амиа егүүтгэсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн байдаг.

Э.ЭНХ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж