“ERGOBAG” нурууны хамгаалалттай эргономик шийдэлтэй цүнх | News.MN

“ERGOBAG” нурууны хамгаалалттай эргономик шийдэлтэй цүнх

ЗӨВЛӨГӨӨ

“ERGOBAG” нурууны хамгаалалттай эргономик шийдэлтэй цүнх

Сурагчид бяцхан биендээ баймгүй хүнд ачаа үүрч явдаг нь нийгмийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа билээ. Инэнх эцэг эхчүүд дэвтэр ном нь хүнд гээд хөнгөн, овор хэмжээ багатай цүнх сонгох гэдэг нь эргээд хүүхдийнхээ нурууны өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж буйг анзаардаггүй байна.

Германд үйлдвэрлэгдсэн, нурууны хамгаалалттай эргономик шийдэлтэй “ERGOBAG” хичээлийн цүнхийг танилцуулж байна.

ЭРГОНОМИК ШИЙДЭЛ

1-5р ангийн хүүхдэд зориулсан, нурууны хамгаалалттай эргономик шийдэлтэй цүнх. Цүнхний мөрөвчийг 100см-150см хооронд, хүүхдийн өсөлтийн дагуу тохируулан хэрэглэдэг. Энэ нь хүндийн жингийн төвлөрлийг зөв тооцоолон хийсэн тул үүрэхэд нуруунд ачааллыг жигд хувиарлан өгдөг.

ДОТООД ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Ном, дэвтэр болон үзэгний сав хийх тасалгаатай. Хүнд номнуудаа аль болох нуруунд ойр байрлуулснаар хөшүүргийн нөлөөллийг багасгаж өгдөг.

УСНЫ САВ ХИЙХ ХАЛААС БА СОРОНЗОН ТҮГЖЭЭ

Цүнхний урд талын тасалгаанд усны сав хийгдэх зориулалтын хэсэгтэй. Мөн эргономик шийдэл бүхий патентлагдсан соронзон түгжээтэй.

ӨНДӨР КОФФЕЦЕНТ БҮХИЙ ГЭРЭЛ ОЙЛГОГЧ

Хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс харанхуй үед машины хурц  гэрэл ойлгогчийг цүнх бүрт шийдэж өгсөн байдаг.

УСНЫ ХАМГААЛАЛТТАЙ МАТЕРИАЛ

Уг цүнхийг нь хуванцар савыг дахин боловсруулж гаргаж авсан шинэ технологийн даавуун материал тул маш удаан жилийн чанартай,  эдийн засагт хэмнэлттэй  бөгөөд байгальд ээлтэй ногоон бүтээгдэхүүн юм.

ХАТУУЛАГТАЙ ДООД СУУРЬ

Цүнх нь тэгш гадаргуу бүхий суурьтай. Энэ нь номны хатуу булан доош унжиж, хүүхдийн нурууг цохиж гэмтээхээс хамгаална.

ЦҮНХНИЙ ДЭЭД, ДООД БҮСЛЭВЧ

Цүнх нь  дээд доод бүслэвчтэй тул хүүхэд алхах, гүйх үед нуруунд савлалт үүсгэж ачаалал өгдөггүй. Мөн мөр нуруун дээр ирж буй ачааллийг ташааруу шилжүүлж, цүнхний жинг хүүхдийн нуруунд жигд хувиарлах үүрэгтэй.

Ergobag цүнхтэй байхдаа үсэрч, тоглож, гүйж болох бөгөөд тухайн үед хүүхдийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй.

Сургуулийн бага ангийн хүүхдээс эхлэн ахлах ангийн хүүхдийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн сургуулийн хүүхдийн өдөр тутамд хэрэглэгдэх зүйлсийг нэг дор багтаасан зэргээрээ онцлог юм.

Үйлдвэрлэгч улс: Герман

Хэмжээ: 25 x 22 x 35 cm (W/D/H)

Жин: 1100 гр

Багтаамж: 20л

Материал: 0.5 литрийн 19,5 ширхэг хуванцар савыг боловсруулж гаргаж авсан даавуу

Албан ёсны борлуулагч Саксид ХХК

Хаяг: Зайсан Скуэр Худалдаа Үйлчилгээний төв, Comf-Store дэлгүүр

Утас:77154554

 https://www.facebook.com/Comfstore/notifications/

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-18 213.108.105.143

Holbogdih utas bnuu

Avatar

Зочин 2019-04-18 202.21.108.99

haana baidag we

Avatar

zochin 2019-04-18 139.5.216.28

Manai huuhed tom huuhdiin brand boloh Satchiig hergeldeg goyo tsunh shuu

Avatar

zz 2019-04-18 203.91.115.251

une hed bdag ve

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж