Жүжигчин Өөскө бөхийн төрлөөр ДАШТ-д өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2019.04.18-нд нийтлэгдсэн

Жүжигчин Өөскө бөхийн төрлөөр ДАШТ-д өрсөлдөнө

“ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргал шинэ албанд зүтгэж байна. Тэрбээр сүүлийн жилүүдэд бөхийн төрлөөс жюү жицүг сонгож, улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, туршлага судалсан нь түүнд спортын салбарт хүчин зүтгэх боломж олгожээ.

Жүжигчин Өөскө ирэх долоо хоногт Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод болох мастерс ангиллын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болсон байна. Тэрбээр жюү жицүгийн цэнхэр бүстэйгээс гадна Монголын жюү жицүгийн холбооны хэвлэл мэдээлэл, маркетингийн албаны дарга гэсэн албан тушаалтай болжээ.

Арабчууд жюү жицүгийн бөхийн төрлийг өндөр хөгжүүлж, ДАШТ-ийг өндөр түвшинд зохион байгуулсаар байна. Энэ жилийн ДАШТ дөрөвдүгээр сарын 20-ноос 26-ны өдрүүдэд болох бөгөөд мастерс ангилалд жүжигчин А.Өнөржаргал тэргүүтэй тамирчид өрсөлдөхөөр болжээ.

Ч.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж