Улаанбаатарын ус хангамжийг нэмэгдүүлэхэд 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ | News.MN

Улаанбаатарын ус хангамжийг нэмэгдүүлэхэд 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.04.18-нд нийтлэгдсэн

Улаанбаатарын ус хангамжийг нэмэгдүүлэхэд 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ЕРӨНХИЙ ЗАРЛАЛ

Хөтөлбөрийн нэр: Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпораци нь 2018 оны долдугаар сарын 27-ны өдөр эдийн засгийн өсөлтийг хангах замаар ядуурлыг бууруулах зорилго бүхий Мянганы сорилтын Компакт гэрээнд гарын үсэг зурсан. Компакт гэрээний дагуу Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулан 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх бөгөөд уг хөтөлбөрийн хэрэгжилтийг Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) хариуцан зохион байгуулна.

Монголын МСС нь Компакт гэрээгээр үзүүлж буй буцалтгүй тусламжийн хөрөнгийн тодорхой хэсгийг Компакт гэрээнд заасан төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай зарим бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад зарцуулах юм.

Энэхүү худалдан авах ажиллагааны тухай ерөнхий зарлал нь 2019 оны 4-12 дугаар сарыг дуустал хугацааг хамарна. Дурдсан хугацаанд санхүүжүүлэх гэрээний нийт дүн 3 сая ам.доллар байх ба дараах бараа, ажил, зөвлөх болон зөвлөх бусад үйлчилгээг худалдан авахаар төлөвлөж байгаа болно. Үүнд:

БАРАА:

  • Монголын МСС-ийн албан хэрэгцээнд зориулсан автомашин
  • Оффисын тоног төхөөрөмж
  • Оффисийн тавилга
  • Удирдлагын мэдээллийн системийн тоног төхөөрөмж (MIS Hardware)
  • Удирдлагын мэдээллийн системийн програм хангамж (MIS Software)

АЖИЛ:

  • Монголын МСС-ийн оффисын байрны засварын ажил

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ:

  • Зардал нөхөхөд чиглэсэн дэд үйл ажиллагааны хүрээнд үзүүлэх зөвлөх үйлчилгээ
  • Олон нийтийн ойлголт мэдлэг, хэвшил хандлагыг өөрчлөх дэд үйл ажиллагааны дизайныг боловсруулж, суурь тоон мэдээлэл бүрдүүлэх зөвлөх үйлчилгээ
  • SAP Удирдлагын мэдээллийн систем (MIS), холбогдох үйлчилгээ
  • Мониторинг, үнэлгээний мэдээллийн чанарын үнэлгээ

БИЕ ДААСАН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ:

  • Зардал нөхөхөд чиглэсэн дэд үйл ажиллагаанд үзүүлэх техникийн туслалцааг зохион байгуулахад Монголын МСС-д дэмжлэг үзүүлэх бие даасан зөвлөх

ЗӨВЛӨХИЙН БУС ҮЙЛЧИЛГЭЭ:

  • Банкны үйлчилгээ

Хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй тусламжийн хөрөнгөөр дээр дурдсан бараа, ажил, үйлчилгээний гэрээг санхүүжүүлэхдээ МСК-ийн цахим хуудас дахь Хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны журам (https://www.mcc.gov/ppg)-д заасан үндсэн зарчим, дүрэм, аргачлалыг баримтлана.

Худалдан авах ажиллагаа нь МСК-ийн худалдан авах ажиллагааны журамд заасан шалгуурыг хангаж буй улсын харьяалал бүхий, сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой аливаа этгээдэд нээлттэй.

SAP удирдлагын мэдээллийн систем (MIS), холбогдох үйлчилгээг шууд гэрээ байгуулах, банкны үйлчилгээг хязгаарлагдмал тендер шалгаруулалтын аргаар сонгон шалгаруулна. Дээр дурдсан бусад бараа, ажил, зөвлөх болон зөвлөхийн бус үйлчилгээний гэрээ байгуулах эрхийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын зарчмаар олгох ба Худалдан авах ажиллагааны тусгай зарыг Нэгдсэн Үндэстний  байгууллагын “Хөгжлийн Бизнес” (United Nations Development Business-UNDB) http//www.devbusiness.com, “Хөгжлийн гарц” (Development Gateway Market-dgMarket) http://mcc.dgmarket.com цахим хуудаснууд, өдөр тутмын сонин болон бусад мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тухай бүр зарлана.

Худалдан авах ажиллагааны тухай зарлал хүлээн авах зорилгоор цахим хаягаар бүртгүүлэх, дээрх худалдан авах ажиллагааны тухай нэмэлт мэдээлэл авах сонирхол бүхий ханган нийлүүлэгчид, гэрээт байгууллагууд, бие даасан зөвлөхүүд PA-Mongolia@charleskendall.com, enkhtungalag.togtokh@mca-1.org цахим хаягаар холбоо барина уу.

Монголын Мянганы сорилтын сан

Гадаад харилцааны яам

Энхтайвны өргөн чөлөө 7А, Улаанбаатар хот-14210, Монгол Улс


MILLENNIUM CHALLENGE ACCOUNT-MONGOLIA

GENERAL PROCUREMENT NOTICE

Program name: Mongolia Water Compact 

The Government of Mongolia has received a grant funding of 350 million US dollars under the Compact Agreement signed on July 27, 2018 with the USA Millennium Challenge Corporation with an aim to enable the Government to implement the Compact Program and achieve its objectives set forth in Compact. Millennium Challenge Account-Mongolia, an accountable entity established to oversee the implementation of the Compact, intends to apply parts of the proceeds of the funds to payments for contracts for certain goods, works, and services.

This General Procurement Notice covers the period from April through December, 2019 with the total estimated contract value of 3 million US dollars.

PROCUREMENT OF GOODS:

  • Vehicles for MCA-Mongolia Use
  • Office Equipment
  • Office Furniture
  • MIS Hardware
  • MIS Software

PROCUREMENT OF WORKS:

  • Office build out/Construction

CONSULTING FIRMS:

  • Cost Recovery Technical Assistance
  • Design Consultancy and Baseline Data Collection for Sustainability Sub-Activity 5, Stakeholder Engagement and Social Marketing
  • SAP Management Information System and Related Services
  • M&E Data Quality Review Consultant

INDIVIDUAL CONSULTANTS:

  • Consultant to MCA to Assist Management of Cost Recovery Technical Assistance

NON-CONSULTANT SERVICES:

  • Banking Services

Contracts for Goods, Works and Services financed under the Program will be implemented according to the principles, rules and procedures set out in the MCC Program Procurement Guidelines (“PPG”), which can be found on MCC’s website at https://www.mcc.gov/ppg.

The procurements will be open to all bidders/consultants from eligible source countries, as defined in the MCC PPG.

A Specific Procurement Notice (“SPN”) for each contract to be tendered under the competitive bidding (except for SAP Management Information System and Related Services and Banking Services which will be procured under Direct Contracting and Limited bidding respectively) procedures and for each consultant contract will be announced on the United Nations Development Business (UNDB) Online at http://www.devbusiness.com/, the Development Gateway Market (dgMarket) at http://mcc.dgmarket.com/, in local newspapers, and in other media outlets, as appropriate.

Interested eligible suppliers, contractors and consultants who wish to be included on the mailing list to receive a copy of advertisements, or those requiring additional information, should contact the Procurement Agent for MCA-Mongolia at PA-Mongolia@charleskendall.com with copy to enkhtungalag.togtokh@mca-1.org.

Millennium Challenge Account-Mongolia

Ministry of Foreign Affairs

7A Peace Avenue, Ulaanbaatar – 14210, Mongolia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-18 159.253.145.183

З дахь хөршүүд маань үнэхээр хэрэгтэй байна шүү. Америкийн ард түмэнд их баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж