Хаврын улирал эхэлж, манай орны ихэнх нутгаар хуурайшилт ихтэй байна. Энэ сар гарсаар хур тунадас бага орж, салхи шуурга ихтэй өдрүүд үргэлжилсээр байгаа нь хуурайшил ихсэх гол нөхцлийг бүрдүүлж буй юм.
Өчигдрийн байдлаар /2019.04.17/ Хөвсгөл, Завхан, Увс аймгийн ихэнх нутгаар хуурайшлын зэрэг дунд буюу түймрийн эрсдэлтэй, Улаанбаатар, Орхон, Төвийн нутгийн хойд болон зүүн хэсэг, Архангай, Увс, Завхан, Хөвсгөл аймгийн зүүн хэсгээр хуурайшлын зэрэг их, түймрийн эрсдэл өндөр буюу аюултай, Булган аймгийн баруун, Дархан-уул, Сэлэнгэ, Төв аймгийн хойд, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын хойд хэсэг, Дорнод аймгийн нутгаар хуурайшлын зэрэг маш их түймрийн эрсдэл нэн өндөр буюу нэн аюултай түвшинд байна.
Тиймээс ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан хуурайшилт ихтэй эдгээр бүс нутагт ойн аж ахуйн арга хэмжээ, аялал зугаалга, агаар салхинд гарах зэргээр зорчихдоо шүдэнз, татсан гал, цог, нурмыг бүрэн унтрааж болзошгүй ой хээрийн түймрээс сэргийлэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад анхаарууллаа.
Э.ЭНХ
Холбоотой мэдээ