Жолооны үнэмлэхний хэвлэлт энэ сарын 15-ны өдрөөс эхэлжээ. Шинээр жолооч болсон, ангилал ахиулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь сэргэсэн, үнэмлэхээ солиулахаар өгсөн 68 орчим мянган иргэний жолооны үнэмлэхийг энэ сарын 15-наас хэвлэж эхэлснийг албаныхан мэдээлэв.
Жолооны үнэмлэхийн хэвлэлтийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Н.Пүрэвдоржоос тодрууллаа. Тэрбээр “Жолооны үнэмлэхийг дөрөвдүгээр сарын 15-наас хэвлэж эхэлсэн. Бид өмнө нь хаяж, гээсэн жолооны үнэмлэхийг түрүүлж хэвлэдэг байсан бол энэ удаа тухайн жолооч материалаа хэдэн сард өгснөөр нь дарааллан хэвлэж байна.
Өдөрт ойролцоогоор 1800-2000 жолооны үнэмлэх хэвлэж, хүлээгдэж буй бүх үнэмлэхийг 45 хоногийн дотор хэвлэж дуусгахаар ажиллаж байна. Өнөөдрөөс жолооны үнэмлэх хэвлэлтийн ажил жигдэрсэн. Цагдаагийн ерөнхий газраас 2018 онд тендэр авсан “Монголын үнэт цаас” компанитай гэрээ хийсэн” гэв.
Шинээр жолооч болсон, ангилал ахиулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь сэргэсэн, үнэмлэхээ солиулахаар өгсөн 68 орчим мянган иргэний жолооны үнэмлэхийн материал хүлээгдэж байсныг хэвлэж эхэлсэн гэдгийг албаныхан хэллээ.
Үнэмлэхээ захиалсан болон оны өмнө захиалсан иргэд нийлүүлэлт эхлэхээр “Монгол шуудан” компаний захиалгын утсанд хандаж авч болох юм байна. Мөн “Дүнжингарав”, “Драгон” төв, Бүртгэл хяналтын төвийн үйлчилгээний танхимаас тухайн үнэмлэхээ авч болно. Жолооны үнэмлэх хэвлэж эхэлсэн байгаа бөгөөд 20-30 хоногийн дотор хэвлэж дуусгахаар төлөвлөжээ.
Э.ЭНХ
А.СҮРЭН
Зочин 2019-04-18 112.72.11.121
Гайхалтгүй. Зүгээр л эрх баригчид сандал ширээгээ солксоны дараа ёс юм шиг улс орны ажилд гацаа гардаг нь шинээр гарсан нѳхдүүд энэ мэт тѳрийн ажлын дэргэд худгаа ухах буюу ѳѳрсдийн бизнесээ дархалдагтай холбоотой. Жолооны үнэмлэх харахад нэг муу пластик боловч бизнес эрхлэгчид ширхэг тутамдаа 10-аад мянгыг сул авчирч буй саалийн үнээ юм. Үүнийг олон зуун мянгаар үржүүл л дээ. Одоо Хүүкийн хамаатнууд дан давхарбаяр, хурга ишигнүүд угжиж эхэлсэн. Энэ мэтчилэн тѳсвийг саасан үй олон бизнес бий.
Зочин 2019-04-18 112.72.11.121
Нямдоржийн эхнэрийн эрхэлж байсан 8 нэрийн дэлгүүрийн завшѳѳрѳл олгох комис ямархуу ашигтай ажиллаж байсан гэж бодож байна. Нямдорж ѳѳрѳѳ ч тоглоомын газрын зѳвшѳѳрлѳѳр хангалттай бурзайсан. За тэгээд л иргэний үнэмлэх, элдэв үйлчилгээний шимтгэл, газрын арилжаа, уул уурхайн лиценз, тусгай зѳвшѳѳрѳл гээд байж болох бүх хувилбаруудаар тѳрийн албаны 150,000 хүн тэдний хамаатан энэ жаахан улсын даржин тѳсвийг сааж иргэдийн хосыг шувтарч суудаг. Дүүргийн албыг дагасан бичиг хэргийн жижигхэн үйлчилгэ
Зочин 2019-04-18 112.72.11.116
э гэхэд л мотортой эзэндээ нэг муу хувийн түцний олдогоос хэдэн 10 дахин илүүг оруулна. Тэхээр энэ том сүлжээг эзэгнэнхэн тѳрж байгаа хүмүүс ѳѳрѳѳр хэлбэл эрх баригчид тэдний хамаарал бүхий этгээдүүд улс орныхоо эдийн засагт ямархуу чѳдѳр тушаа, саад тээг болж байгааг эрүүл ухаан санаагаар тоймлох аргагүй байгаа биз дээ.
Зочин 2019-04-18 203.253.81.29
Ямар өрөвдөлтэй улс орон бэ? Нэг муу пластик аваад хэдэн үнэмлэх хэвлэчихэж чадахгүй. Улс орон даяар анхаарал татсан асуудал болоод мэдээний хамгийн дээд талд эрэмблэгдэн гарч байх юм. Хөөрхий… Очилтгүй ээ.