Жолооны үнэмлэхийг хэвлэж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.18-нд нийтлэгдсэн

Жолооны үнэмлэхийг хэвлэж эхэлжээ

Жолооны үнэмлэхийг хэвлэж эхэлжээ

Жолооны үнэмлэхний хэвлэлт энэ сарын 15-ны өдрөөс эхэлжээ. Шинээр жолооч болсон, ангилал ахиулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь сэргэсэн, үнэмлэхээ солиулахаар өгсөн 68 орчим мянган иргэний жолооны үнэмлэхийг энэ сарын 15-наас хэвлэж эхэлснийг албаныхан мэдээлэв.

Жолооны үнэмлэхийн хэвлэлтийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Н.Пүрэвдоржоос тодрууллаа. Тэрбээр “Жолооны үнэмлэхийг дөрөвдүгээр сарын 15-наас хэвлэж эхэлсэн. Бид өмнө нь хаяж, гээсэн жолооны үнэмлэхийг түрүүлж хэвлэдэг байсан бол энэ удаа тухайн жолооч материалаа хэдэн сард өгснөөр нь дарааллан хэвлэж байна.

Өдөрт ойролцоогоор 1800-2000 жолооны үнэмлэх хэвлэж, хүлээгдэж буй бүх үнэмлэхийг 45 хоногийн дотор хэвлэж дуусгахаар ажиллаж байна. Өнөөдрөөс жолооны үнэмлэх хэвлэлтийн ажил жигдэрсэн. Цагдаагийн ерөнхий газраас 2018 онд тендэр авсан “Монголын үнэт цаас” компанитай гэрээ хийсэн” гэв.

Шинээр жолооч болсон, ангилал ахиулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь сэргэсэн, үнэмлэхээ солиулахаар өгсөн 68 орчим мянган иргэний жолооны үнэмлэхийн материал хүлээгдэж байсныг хэвлэж эхэлсэн гэдгийг албаныхан хэллээ.

Үнэмлэхээ захиалсан болон оны өмнө захиалсан иргэд нийлүүлэлт эхлэхээр “Монгол шуудан” компаний захиалгын утсанд хандаж авч болох юм байна. Мөн “Дүнжингарав”, “Драгон” төв, Бүртгэл хяналтын төвийн үйлчилгээний танхимаас тухайн үнэмлэхээ авч болно. Жолооны үнэмлэх хэвлэж эхэлсэн байгаа бөгөөд 20-30 хоногийн дотор хэвлэж дуусгахаар төлөвлөжээ.

Э.ЭНХ
А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж