Тампа, Питтсбург багууд улирлаа өндөрлүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.04.18-нд нийтлэгдсэн

Тампа, Питтсбург багууд улирлаа өндөрлүүлэв

Тампа, Питтсбург багууд улирлаа өндөрлүүлэв

Хойд Америкийн Үндэсний хөлбөмбөгийн лигийн плэй-оффын эхний шатны тоглолтууд үргэлжилж байна. Дорнод бүсээс Колумбус Блю Жакетс болон Нью-Йорк Айландерс багууд плэй-оффын 2-р шат буюу бүсийн хагас шигшээд шалгарлаа.

Дорнод бүсээс дөнгөж плэй-оффын эрхээ авч чадсан Колумбус Блю Жакетс баг плэй-оффын эхний шатанд Тампа Бэй Лайтнинг багийг цуврал тоглолтонд 4-0 харьцаатай шүүрдэв. Тампа Бэй Лайтнинг баг энэ улирлын турш шилдэг тоглолт үзүүлж лигийн 31 багаа оноо авалтаар тэргүүлэн, багийнхаа түүхэнд анх удаагаа Ерөнхийлөгчийн цом хүртсэн. Гэвч тэдний плэй-оффын аялал ердөө эхний шатанд хүрээд өндөрлөв. Ингэхдээ тэд цуврал тоглолтонд ганц ч хожил авч чадалгүй хожигдов.

Улирлын турш гялалзаж байсан Н.Кучеров, С.Стэмкос нар харагдсангүй. Мөн хаалгач А.Василевский өрсөлдөгч багийнхаа цохилтуудын өмнө юу ч хийж чадалгүй байсаар улирлаа өндөрлүүлэв. Тампа Бэй Лайтнинг багийг буулгаж авсан Колумбус Блю Жакетс багаараа жигд сайн тоглолт үзүүлж байсныг онцлох ёстой. Сенсацитай хожил байгуулаад буй Колумбус Блю Жакетс багийн дараагийн өрсөлдөгч нь Бостон болон Торонтогийн хожсон нь байх юм.

Тэгвэл үүнээс нэг их дутуугүй сенсаци болсон нь Нью-Йорк Айландерс багийн сюрприз байлаа. Нью-Йорк Айландерс баг сүүлийн 2 улирал плэй-оффт шалгарч чадахгүй байхад тэдний өрсөлдөгч Питтсбург Пингвинс стэнлийн цом хүртэж байсан. Хоёр жилийн дараа плэй-оффт эргэн ирж байгаа Нью-Йорк Айландерс баг эхний шатанд 2 жилийн өмнө стэнлийн цомыг хүртэж байсан хүчирхэг Питтсбург Пингвинс багийг 4-0 харьцаатай буулгаж авна гэж төсөөлөхөд бэрх байсан. Гэвч Нью-Йорк Айландерс баг плэй-оффын эхний шатандаа гайхалтай тоглолтыг үзүүлж С.Кросби, Е.Малкин тэргүүтэй Питтсбург Пингвинс багийг цуврал тоглолтонд дөрөв дараалан хожиж, II шатанд шалгарч байна.

Энэ жилийн плэй-оффт лигийн шилдэг хамгаалагч нартай багуудад хүндхэн тусаж байх шиг. Питтсбург, Тампа багууд эхнээсээ улирлаа өндөрлүүлээд байгаа бол тэдний араас Сан-Хосе Шаркс баг нэгдэхэд тун ойрхон болоод байна. Б.Бёрнс, Э.Карлссон, М.Власич нарын шилдэг хамгаалагчидтай Сан-Хосе Шаркс баг плэй-оффын эхний шатанд Вегас Голден Найтс багт 3-1 харьцаатай хожигдож байна. Одоо ганцхан хожигдоход энэ улирлаа өндөрлүүлнэ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж