Мэргэжлийн талбайн теннисний АТР-н Монте-Карло тэмцээн үргэлжилж байна. Энэ жилийн эхний шороон гадаргуутай тэмцээн болох Монте-Карло мастерс тэмцээнд Р.Надал, Н.Жокович нарын шилдгүүдээс гадна А.Зверев, Д.Дим, С.Циципас нарын ирээдүйтэй залуу тоглогчид оролцож байна. Тэмцээний 3-р шатанд өрсөлдөх теннисчид тодорсон бөгөөд Н.Жокович Германы Ф.Кольшрайбертай тоглож 6-3, 4-6, 6-4 харьцаатай хожиж дараагийн шатанд шалгараад байна. Түүний дараагийн өрсөлдөгч нь АНУ-ын Т.Фриц байх юм.
Тэгвэл Монте-Карло тэмцээний хамгийн олон буюу 11 удаагийн аварга Испаний алдарт теннисчин Р.Надал нутгийн тамирчин Р.Баутиста Агутыг хожин дараагийн шатанд шалгараад байна. Испаний хоёр теннисчний тоглолтод Р.Надал 6-1, 6-1 харьцаатай хожсон бөгөөд Р.Баутиста Агут тоглолтын турш ердөө хоёр гэйм авч чадсан юм. “Шороон кортны хаан” Р.Надал тэмцээний 3-р шатанд Болгарын Г.Димитровтой тоглоно.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ