Трамп охиндоо Дэлхийн банкны ерөнхийлөгчийн албыг санал болгож байжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.18-нд нийтлэгдсэн

Трамп охиндоо Дэлхийн банкны ерөнхийлөгчийн албыг санал болгож байжээ

Трамп охиндоо Дэлхийн банкны ерөнхийлөгчийн албыг санал болгож байжээ

Дэлхийн банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жим Ён Ким нэгдүгээр сард албан тушаалаасаа буух болсноо зарлаж, дараагийн ерөнхийлөгч хэн болох тухай таамгууд гарч эхэлсэн. Тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка Трампыг хамгийн магадлал өндөртэй хүн гэж үзэж байсан ч Цагаан ордноос уг мэдээллийг няцаагаад байсан юм. Дөрөвдүгээр сарын 8-ны өдөр АНУ-ын Сангийн яамны Олон улсын асуудал хариуцсан орлогч сайд Дэвид Малпасс Дэлхийн банкны Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Түүнийг Ерөнхийлөгч Дональд Трамп нэр дэвшүүлсэн байна.

Дональд Трамп охиноо уг албан тушаалд томилох сонирхол байсныг өчигдөр /2019.04.17/ Иванка Трамп өөрөө баталжээ.

Жим Ён Кимийг ажлаа өгсний дараа Дональд Трамп охиндоо уг албан тушаалыг санал болгосон ч Иванка өөрөө татгалзсан тухайгаа ярьжээ. Мөн одоогийн ерөнхийлөгч Дэвид Малпассыг сонгоход Иванка Трамп оролцсон бөгөөд түүнийг уг албан тушаалд гайхалтай сайн тохирох хүн хэмээн онцолжээ.

Дональд Трамп охиндоо АНУ-аас НҮБ-ын дэргэд суух Элчин сайд зэрэг дэлхийн томоохон байгууллагын өндөр албан тушаалуудыг удаа дараа санал болгож байсан ч Иванка аавынхаа саналаас татгалзсаар ирсэн байна. Тэрбээр одоогийн ажил буюу Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажилдаа сэтгэл хангалуун байдгаа ч хэлжээ. Иванка Трамп одоо Африкийн орнуудад айлчилж, эмэгтэйчүүдийн оролцоо, хөгжлийг дэмжих чиглэлээр ажиллаж байна.

Эх сурвалж:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж