Ипотекийн зээлийн урьдчилгааг удахгүй шийднэ

Хуучирсан мэдээ: 2015.05.08-нд нийтлэгдсэн

Ипотекийн зээлийн урьдчилгааг удахгүй шийднэ

Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгоно гэдэг мэдэгдлийг хийж байсан. Иргэд энэ асуудлыг хэзээ эцэслэн шийдэх вэ гэдгийг хүлээж буй. Тэгвэл ипотекийн урьдчилгааг 10 хувь болгох асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ гэх мэдээлэл байна.

Ипотекийн зээлийн урьдчилгаа одоогоор 30 хувь байгаа нь залуу гэр бүлүүд 8 хувийн зээлд хамрагдахад хүнд байгаа юм. Мөн эдийн засгийн хямралаас болж ашиглалтад орсон орон сууцнуудын борлуулалт муудсан. Барилгын компаниудын зүгээс энэ асуудалд анхаарах хүсэлтийг салбарын сайддаа тавьж, Засгийн газрын зүгээс шийдэл олохоор болсон нь урьдчилгааг 10 хувь болгон бууруулах арга замыг эрэлхийлхэлхэд хүргэсэн юм.

Г.НАРАН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж