Ёс суртахууны хариуцлагад хөөн хэлэлцэх хугацаа байхгүй | News.MN

Ёс суртахууны хариуцлагад хөөн хэлэлцэх хугацаа байхгүй

Хуучирсан мэдээ: 2019.04.18-нд нийтлэгдсэн

Ёс суртахууны хариуцлагад хөөн хэлэлцэх хугацаа байхгүй

Ёс суртахууны хариуцлагад хөөн хэлэлцэх хугацаа байхгүй

Монголчуудын ёс суртахууны үнэт зүйлийн талаар гавьяат хуульч, академич, доктор, профессор С.Нарангэрэлтэй ярилцлаа.


-Монголчуудын ёс суртахууны үнэт зүйл юу вэ?

-Ёс суртахууныг үүсмэл, бодож боловсруулж тогтоодог, амьдралын зарчим зэргээр урьд нь үздэг байсан. Гэтэл квантын физик, тэр дундаа таталцлын хуулийг Альберт Эйнштейн нээсний дараа заяамал зүйл гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, хүний уураг тархины 86 тэрбум эс нь ёс суртахууны өгөгдөлтэй төрдөг. Хүний уураг тархи шударга, жудагтай, нинжин сэтгэлтэй, нэр төрөө эрхэмлэдэг, хэтэрхий хомхой, шунахай сэтгэлгүй, атаа чөтөөгүй, эв эеийг хичээдэг, найрсаг, эелдэг байх ёстой гэсэн өгөгдөлтэй төрдөг гэсэн үг. Энэ өгөгдөл 10 нас хүртэл төлөвшдөг. Ингээд хүүхэд нийгэмшихийн хэрээр буруу зүйлд суралцаж эхэлнэ. Энэ заямал зүйл үгүй болсноор хүн төрөлхтөн ёс сутахууны ялзрал гэдэг зүйлд автдаг. Ёс суртахуун ялзрахаар шударга бус, үнэнийг худал болгодог, итгэлийг хөсөрдүүлдэг, бусдыг хайрладаггүй, нэр төрөө барж, ичих булчирхайгүй болдог. Ялзрал эхлэхээр тухайн улс хөгжиж дэвшдэггүй, ард түмэн нь сэтгэл тэнүүн, амар амгалан амьдарч чадахаа больдог. Аав, ээж, багшаа хүндлэхээ больж, зөвхөн мөнгө, эрх мэдлийн төлөө явна. Монголчууд хэдэн мянган жилийн тулшид ёс суртахууны үнэт зүйлээ зүйр үг, туульс, үлгэр, домгоор үлдээсэн. Энэ өвөөр хүүхдийг хүмүүжүүлж, монгол хүнийг бий болгож байсан.

-Ёс суртахуун заяагдмал юм бол хүүхдээ хэвлийд байх үеэс нь ёс суртахуунд нь анхаарч болох нь ээ?

-Тийм. Сэтгэцийн хувьд эрүүл хүнд ёс суртахуун нь заяамал байдаг. Бас нэгэн онол бий. Хүн бичнээс үүссэн юм бол хүний ёс суртахуун үүсмэл байх ёстой гэж. Үүсмэл гэж үзээд ёс суртахууны хэм хэмжээг бодож олох ёстой гэсэн ойлголтоор дэлхий явж байсан. Гэтэл квантын физик, таталцлын хуулиар хүн төрөлхтөн төрөлхийн ёс суртахуунлаг гэж үзсэн. Энэ нь эхээс төрөхдөө маш цэвэр, ёс суртахуунлаг төрнө гэсэн үг. Түүнээс хойш арван нас хүртэл сайн ёс суртахуунтай нь байлгаж чадвал тухайн хүүхдийн ёс суртахуун сайнаараа явна. Харин муу байвал ёс суртахууны үнэт зүйлийг алдаад явчихдаг.

-Гэхдээ улс үндэстэн бүр ёс суртахууны хувьд өөр төлөвшилттэй байдаг. Үүнд ямар шалтгаан байна вэ?

-Японы бүшидо ёсны дагуу япон хүнийг шударга, үнэнч, тусархаг, найрсаг, сэтгэл  хөдлөлөө илэрхийлдэггүй болгож хүмүүжүүлдэг. Үүний үр дүнд Японы ард түмэн байгалийн баялаггүй ч техник технологиор манлайлж байна. Харин Хятад сүүлийн хэдэн жилд эрчимтэй хөгжсөн. Энэ нь тэдний ёс суртахууны үзэл болох Күнзийн сургаалтай холбоотой. Күнзийн үзлээр Хятадын ард түмэн нь нэг гэр бүл, энэ айлын тэргүүн нь ойр дотнын хүмүүстээ хүлээн зөвшөөрүүлсэн хүн байх ёстой гэсэн ёс суртахуунтай. Харин оросууд хүүхдийг хүнд тусалдаг, нүнжигтэй, атгаг сэтгэлгүй байх ёстой гэж хүмүүжүүлдэг. Эдгээр улс төрийн бодлогоор ард түмнийг ёс суртахуунтай болгон боловсруулж байна. Харин манайд тийм төрийн бодлого алга. Тиймээс Монгол Улс хөгжихийн тулд ёс суртахууны хувьд баримтлах үзэл сурталтай болох хэрэгтэй.

-Тайландын эзэн хааны ордонд Монголын олны танил хүмүүс хулгай хийгээд баригдлаа. Монгол хүнд зарим худалдааны төвүүд үйлчлэхгүй гэдгээ мэдэгдлээ. Монголчуудын ёс суртахуун одоо ямар төвшинд байна вэ. Яагаад ийм байдалд хүрэв, үүнийг яаж сайжруулах вэ?

-Монголчууд жудаггүй, дэлхийн хамгийн эрээ цээргүй ард түмэн болчихсон байна. Адлагдаж байна. Гэтэл ёс суртахуун хүн бүрийн амь амьдралтай холбоотой. Өнөөгийн залуус гэнэт баяжихын тулд эрүүл мэнд, амь насаа сүйтгэж байна. Тиймээс аз жаргал гэдэг нь ёс суртахуун гэдгийг л ойлгуулах хэрэгтэй байна. Ёс суртахуун нь ирээдүйн хөгжлийг төлөвшүүлнэ. Өвөг дээдэс маань бидэнд эрдэнэсийн сангаа үлдээсэн. Түүн рүү орох хэрэгтэй. Монгол төрийн бодлого нь өвөг дээдсийнхээ үлдээсэн ёс суртахууны эрхэм дээд чанарыг дагаж мөрдөх, тэндээс суралцах байсан. Үүнийгээ бид алдсан. Үлгэр домог ярьж өгч байгаа эцэг эх одоо байхгүй болж.

-Монгол Улс мандан бадарч байх үед тэр үеийн удирдагч нь хүчтэй, ёс суртахуунтай хүн байсан байдаг. Магадгүй удирдагч ард түмэнд ёс суртахууныг үлгэрлэдэг үү?

-Улс үндэстэн өөрийн үнэт зүйлээ судлахын тулд өөрсдийн түүх рүү орох хэрэгтэй. Наад тал нь мянган жилийн түүхээ үнэн зөвөөр нь мэддэг байх хэрэгтэй. Гэтэл бидний түүхийг бидний эсрэг тоглогчид 800 жилийн өмнө бичээд өгчихсөн. Энэ түүхийг бүх хүн сургуульд байхдаа заалгасан байгаа. Чингис хааныг аймшигтай, хүний ясаар уул овоо босгодог байсан, элхийн соёлын хамгийн үнэ цэнэтэй зүйлийг дээрэмдаж, эх нутагтаа авчирсан зэргээр дэлхийн түүх, Монголын түүхэнд байгаа. Гэтэл дээрэмдэж авчирсан соёлын үнэт зүйл Монголын нутаг дэвсгэрээс олдохгүй. Чингис хаан өвөг дээдсээсээ эхлээд асар өндөр ёс суртахуунтай хүн байсан. Тэр ёс суртахуунаар Монголчуудаа нэгтгэж, дэлхийд хөгжил авчирсан. Үүнийг түүхчид судлах хэрэгтэй.

Гэтэл сүүлийн 30 жилд эрх баригчдын олны өмнө ярьдаг зүйл нь нэг өөр, үйлдэл нь ярьж байгаагаасаа огт өөр зүйлтэй холбогдож байна. Үүнийг ард түмэн мэдэж байгаа. Улс орны удирдагч ард иргэдийн ёс суртахуунд нөлөөлдөг нь үнэн.

-Мэдлэг, мэдээллийн энэ эринд мэдлэгтэйгээс гадна ёс суртахуунтай сайн хүн бэлтгэхийн тулд хэрхэх вэ?

-Монголчууд боловсролыг сайн хүн болгох, сайн хүн бүтээх үйл явц гэж үзэж байсан. Гэтэл одоо эрээвэр хураавар мэдээлэлтэй хүн байх дээр нь л анхаарч байна. Ерөнхий боловсролын сургалтыг судалбал VI, VII ангид иргэний боловсролын хичээл ордог юм байна. Энэ ангид сурч байгаа хүүхэд дээр дурдсан 10 нас хэтрээд явчихаж байгаа. Гэхдээ энэ хичээл их сонин. Хүний ёс суртахуун үүсмэл гэж зааж байгаа. Хүүхэд үүнийг ойлгохын аргагүй. Одоо эдгээр зүйл дээр л анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, I-IV ангид нь ёс суртахууны цагаан толгой орох хэрэгтэй. Энэ бүхэн монгол ардын зүйр үг, үлгэр, домог, туульд байдаг. Эцэг, эхчүүд бүр багаас нь хүүхдэдээ гадны хэл, соёл заагаад сүүлдээ хүүхдийнхээ учрыг олж чадахгүйд хүрч байна. Ингээд V-IX ангид ёс суртахууны өгөгдөл хичээл орох хэрэгтэй. Жудаг, нэр төр гэж юу болох зэрэг ёс суртахууны мөнхийн үзэгдлийг заах хэрэгтэй. Харин X-XI ангид ёс зүйн үндэс хичээл зааж, эмч, хуульч болбол ёс зүйгүй байвал ямар алдаа үүсэхийг зааж, сургах хэрэгтэй. Ёс суртахууныг тогтоогч хэд хэдэн зүйл байдаг. Энэ нь хууль, боловсрол, соёл урлаг, шашин.

-Гэхдээ шашин нь оюун санааг мунхруулагч гэж үзэх хүн бий шүү дээ?

-Шашин ёс суртахууныг номлогч, тогтоогч, бэхжүүлэгч хэрэгсэл. Гэтэл өнөөдөр монголчууд уншуулж байгаа номоо ойлгохгүй, тэр номыг нь уншиж байгаа лам нь ч ямар утгатай юм уншиж байгаагаа мэдэхгүй байна. Шашин хүнийг ариусгадаг, дотрыг нь цэвэрлэдэг хэрэгсэл. Хахууль авч, луйвар хийсэн, муу үйл хийсэн хүн Түвдэд очоод лам, санваартнаар ном уншуулж байна. Шашныг хүнд буян үйлддэг сайн байлгадаг талаас нь хүнд ойлгуулдаг, сурталчилдаг болгох хэрэгтэй.

Хэрэв энэ насандаа муу үйл хийх юм бол хуулиас ч хатуу хариуцлага хүлээнэ. Ёс суртахууны хариуцлага нь хуулийн хариуцлагаас ч хатуу. Ёс суртахууны хариуцлагаар тухайн хүнийг ойр дотны хүн, олон нийт, нийгэм нь жигшин зэвүүцнэ. Ёс суртахууны хариуцлагад хөөн хэлэлцэх хугацаа үгүй. Хэдэн үеэр нь жигшин зэвүүцдэг.

-Хууль, шүүхийн засаглалд ёс суртахууныг яаж төлөвшүүлэх вэ?

Засгийн газар, агентлагуудын баталсан прокурор, шүүх, цагдаагийн ажилтны, төрийн албан хаагчдын ёс зүйн дүрэм гэж байдаг. Үүнийг судлаад үзэхээр жинхэнэ ёс суртахуун гэдэг зүйл байдаггүй. Тэнд шударга байх ёстой, заавал үнэнийг тогтоох, үнэнийг гуйвуулж болохгүй, нинжин нигүүлсэнгүй, нэр төртэй байх ёстойг заасан байх учиртай юм.

Шүүх засаглалыг ёс суртахуунтай байлгахын тулд шүүгчийг сонгон шалгаруулдаг байх хэрэгтэй. Ингэхдээ гурван үеийнх нь түүхийг харах хэрэгтэй. Ямар хүмүүс байсныг нь эрдэм боловсролоос нь илүү харах хэрэгтэй. Монгол төрийн бодлогын нэг алдаа нь хүний ходоодтой харьцсан бодлого явуулж байна. Шүүгчдийн авах хахуулийн доод хэмжээг заагаад өгчихөж байна. Шүүгчдэд шударга байх, нинжин сэтгэлтэй байх шалгуур тавих хэрэгтэй. Би эдгээр бүх ёс зүйн дүрмийг судалж байгаа. Эдгээрийг яаж засаж, сайжруулах талаар эрдэм шинжилгээний зөвлөмж бичиж байна. Амьд хууль буюу шүүгч, прокурор, мөрдөгч, хууль тогтоогч, цагдаа нь өөрөө ёс суртахуунтай байх хэрэгтэй. Сэтгэл тэнүүн аз жаргалтай амьдралыг бий болгохын тулд хуулийн амин сүнс нь ёс суртахуунд, хуульчдын амин сүнс нь ёс суртахуун байх ёстой. Үүнийг л хэвшүүлэх шаардлагатай байна.

-Таны дурдсан ёс суртахууныг тогтоогч дөрвөн зүйлийн нэг соёл урлагаар дамжуулан хэрхэн ёс суртахууныг тогтоох вэ?

-Монгол ардын зүйр үг, үлгэр домог, туулийг цуглуулж нэг бүтээл хийх хэрэгтэй байна. Хоёрт, эртний Монголын уран бүтээлчдийн роман, тууж, яруу найраг, жүжиг зэргийг дахин нийтийн хүртээл болгох хэрэгтэй. Гуравт, улсаас санаачлага гаргаж, санхүүжүүлээд даацтай бүтээл гаргах хэрэгтэй. Ингэж соён гэгээрүүлэх ажил зохион байгуулж байж бид урагшилна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Mongol mandan badrah boltugai! 2019-04-18 122.201.24.12

Монгол Мөнх Тэнгэрийн хүчин дор мандан бадрах болтугай1

Avatar

Зочин 2019-04-18 103.57.92.225

Ёс зүйн дүрмүүд дэх гажуудлын талаар Нарангэрэл гуайгаас өмнө философийнхон ном өгүүлэлдээ өчнөөн дурьдсан.
Ёс зүй чинь мэдлэгийн нэг салбар шүү дээ.

Хуульчид анх олж харсан юм шиг л ярих юмаа.

Avatar

ЗОЧИН 2019-04-18 59.153.87.53

АЗ ЖАРГАЛ БОЛ ЁС СУРТАХУУН ГЭЖ ИХ БОДУУШТАЙ ҮГ ЮМ?

Avatar

Зочин 2019-04-18 122.201.24.12

Ёс суртахууны боловсрол -ЭТИК-ийг сургуульд нэн даруй зааж эхлэх эрдэмтэдээрээ сурах бичиг зохиолгох хэрэгтэй байна. Боловсролын Яам бодлого гаргаж ажиллах байх гэж ард түмэн найдан харж хүлээх болноо.

Avatar

Munkh 2019-04-18 103.212.117.120

Зан суртахуун ба ес суртахуун буюу мораль ба этик гэсэн 2 ойлголт байдаг гэдэг. Эдгээрийг дэлгэруулж ойлгуулах хэрэгтэй байхаа.

Avatar

Зочин 2019-04-18 103.57.92.225

Эрдэм шинжилгээний хурал дээрх илтгэл байна. Хууль зүйн бол мундаг эрдэмтэн. 2500 жилийн өмнө үүссэн мэдлэгийг судалдаг мэргэжлийн хүмүүс нь байгаа

Avatar

Зочин 2019-04-18 150.129.141.166

Монголын төр засгийн толгойд ийм хүмүүс дутагдаж байна, ард иргэд нь ёс суртахууны доройтлын туйлд хүрч, ёс суртахуунгүй хойч үе бэлтгэгдэж байна. Энэ бол оюун санааны хувьд үндэстэн мөхөх аюулын харанга тул нэн тэргүүнд анхаарах асуудал. Эрхэм докторт амжилт хүсье

Avatar

zochin 2019-04-18 202.55.191.194

Үнэхээр асар өндөр эрдэм боловсролтой, гайхамшигтай эрдэмтэн хүн шүү Нараа багш маань

Avatar

Зочин 2019-04-18 103.57.92.225

Эрдэмтэн докторууд ч худлаа ярьдаг, бусдыг хэл амаар доромжлох, салбартаа дэвшүүлмээргүй бол ямар нэг худлаа юм зохион ярьж зайлуулдаг арга байгаа шүү. Гадаадад зочин судлаачаар очоод л энд буй судлаач багшийг атаархан муу хэлээд тэдэнд итгүүлдэг том эрдэмтэн бий

Avatar

baba 2019-04-18 43.242.243.31

Нангиад хүн

Avatar

gombo 2019-04-18 202.21.116.78

Mash sain yariltslag bn. Setguulchihd bayar hyrgeye.

Avatar

Зочин 2019-04-18 182.160.38.31

тарвагадорж бах эрдэнэ л***р батүүл рекет дорлигжав гарамгайхулгайчбаатар халзан эрдэнэбат охин ш****г тэмүүжин ард кино театрийг идсэн сохорбарам тарвагын хамсаатан ерөнхий шүүгч байсан мэлхий зориг айлган ш****г сагсай согтуу жолооч а******н лүндэндорж нар зугаалж цэнгэж байгаа цагт МОНГОЛ өөдлөхгүй ээ.

Avatar

we 2019-04-18 66.181.167.191

hun bur dor burnee hicheevel uudluhduu l uudlunu

Avatar

Зочин 2019-04-18 180.149.96.90

Амнаас б**с шиг баас урсах юмаа. Нийл өмхий.

Avatar

Ганбаа 2019-04-18 202.55.191.130

ҮНЭН бас ҮНЭН. Өнөөдрийн хүмүүс ялзарсан сэтгэхүйтэйгээ ойлгохооргүй мунхарсан нь ҮНЭН…

Avatar

ZOCHIN 2019-04-18 192.82.66.192

Мундаг хүндээ. Монголын урьдаа барьдаг хуульчдийн нэг. Аав нь их сайхан олондоо нэр хүндтэй хүн байсан даа. Энэ гэр бүлийг хүндэтгэж явдаг.

Avatar

Зочин 2019-04-18 59.153.114.242

Маш зөв. Төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй. Боловсролын байгуулагат хамгийн ёс зүйтэй хүн ажиллах хэрэгтэй. Сургууль, цэцэрлэгийн захирал эцэг эхээс ч бас багш нараас ч мөнгө авч байна. Түүнийгээ хоолны мөнгө гэж хэлдэг. Төрсөн ээж нарыг 1-2 жил битгий ажилдаа ороорой гэж загнадаг. Хууль зөрчигчид. Одооо бүр газар авч байна. Төр хурдан арга хэмжээ аваачээ.

Avatar

Зочин 2019-04-18 59.153.115.143

Төр арга хэмжээ авах биш ТА энэ улс яаж өөрчлөх талаар бодож сэтгэн үзэл санаа нэгтэй хүмүүстэй нэгд. Ёс суртахууны өөрчлөлтийг хүн бүр хийх хэрэгтэй юм шиг санагддаг.

Avatar

Зочин 2019-04-18 202.131.225.150

Сайхан хүмүүсийнхээ үгийг одоо л сонсох цаг нь. Монголчууд нэг нэгийгээ муулаад дургүйцээд байх чинь жинхэнэ аюул. Залуучуудаа

Avatar

Зочин 2019-04-18 66.181.161.13

Dotor uhaan

Avatar

Dr/Nico 2019-04-18 202.21.112.197

Mash zov sedviig hondson baina. HUn ehleed bolovsrol medlegees gadna hun baih yos zuitei baih gedeg zuiliig l surgamar baina daa. Mongold negnee hairlaj hundleh gesen zuil alga boljee. 3han sayuulaa baij l 3 terbum shig l biye biynee uzen yadah um. Evtei bhdaa huctei gedeg baihaa

Avatar

Горьд 2019-04-18 180.149.96.90

Хууль шүүхийн олон орон суудал гарч байгаа. Мань хүн нэг юманд шургачих гээд л. Энкбаяртай хэлээч

Avatar

Иргэн 2019-04-18 139.5.216.131

Хазгай хэлтэй, толгой нь усаар дүүрчихсэн үхэр нь чи байна. Энхбаяртаа гээд ядаж зөв бич, ярь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж