“Северный поток-2“ төслийн ажил  42 хувьтай байгааг “Газпром” мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2019.04.18-нд нийтлэгдсэн

“Северный поток-2“ төслийн ажил  42 хувьтай байгааг “Газпром” мэдэгдлээ

“Северный поток-2“ төслийн ажил  42 хувьтай байгааг “Газпром” мэдэгдлээ

Байгалийн хий дамжуулах “Северный поток-2” сувгийн ажлын гүйцэтгэл 42 хувьтай байгааг "Газпром" компани мэдээллээ. Хоёр салаа, нийт 1025 мянган километр хоолойг тавиад байгаа ажээ.

“Өнөөдрийн байдлаар Балтийн тэнгисийн доогуур хоёр салаа, нийт 1025 километр хийн хоолой тавиад байна. Энэ нь "Северный поток-2" төслийн ажлын  42 хувь юм хэмээн компанийн хэвлэлийн мэдээнд бгүүлжээ.

Хийн хоолойн ажлын гүйцэтгэл анхнаасаа төлөвлөсөн графикийн дагуу явж байгааг онцоллоо.

"Северный поток-2" төсөл Оросын усан хилийн дагуу Балтийн тэнгисийн доогуур Герман хүртэл байгалийн хий дамжуулах том төсөл юм. Энэхүү хоолойн нийт хүчин чадал нь жилдээ 55 тэрбум куб.метр хий дамжуулна. Анхны тооцоогоор хийн хоолойг энэ 2019 ондоо багтаан барьж дуусгах учиртай.

Хийн хоолойн ОХУ, Финланд, Швед, Германы усан хилийг дайрч өнгөрч байгаа юм. Эдгээр улс хоолой тавих зөвшөөрлөө өгөөд байгаа бөгөөд ганцхан Дани улс зөвшөөрлөө өгөөгүй байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж