Оросуудын дунд жингийн илүүдэл нэмэгдэх хандлагатай байна

Хуучирсан мэдээ: 2019.04.18-нд нийтлэгдсэн

Оросуудын дунд жингийн илүүдэл нэмэгдэх хандлагатай байна

Оросуудын дунд жингийн илүүдэл нэмэгдэх хандлагатай байна

Оросын насанд хүрэгчдийн дунд жингийн илүүдэлтэй хүний тоо 2011 оноос хойш хоёр дахин нэмэгдлээ хэмээн ОХУ-ын Хэрэглэгчийн хяналтын албаны дарга Ирина Брагина мэдэгдлээ.

“2011 оноос хойш 18-аас дээш насныхны дунд жингийн илүүдэлтэй хүний тоо хоёр дахин нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар эмэгтэйчүүдийн 26 хувь, эрэгтэйчүүдийн 14 хувь нь жингийн илүүдэлтэй байна” хэмээн Ирина Брагина Төрийн Думаас зохион байгуулсан эрүүл, зөв хооллолтын асуудлаарх дугуй ширээний ярилцлагын үеэр хэлсэн байна.

Хэрэглэгчийн хяналтын албаны хийсэн мониторинг судалгаагаар оросуудын хоолны бүтцэд өөх тос илүүдэж, уураг дутагдаж байгаа ажээ. Энэ байдал нь зүрх судасны болон чихрийн шижингийн өвчлөл нэмэгдэх гол шалтгаан болж байгаа аж.

Мөн сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд жингийн илүүдэл ажиглагдаж байгааг Хэрэглэгчийн хяналтын албаны дарга анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж