ОХУ: Засварын сезон дөхөж, барилгын материал гүйлгээтэй болж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.04.18-нд нийтлэгдсэн

ОХУ: Засварын сезон дөхөж, барилгын материал гүйлгээтэй болж эхэллээ

ОХУ: Засварын сезон дөхөж, барилгын материал гүйлгээтэй болж эхэллээ

Тавдугаар сарын баярын өдрүүдийн амралтын өмнө оросууд барилгын материал худалдан авах нь ихэслээ. Санхүүгийн мэдээллийн "Платформа ОФД" порталын мэдээллээр, 2018 оны мөн дөрөвдүгээр сарын эхний хоёр долоо хоногийн дүнтэй харьцуулахад оросууд 23 хувиар илүү барилгын материал худалдан авч, нэг худалдан авагч дунджаар 2450 орчим рубль зарцуулжээ.

Москва хот болон Москва хавийн иргэд илүүтэй барилгын материал худалдан авч байна. Мөн Санкт-Петербург, Самарск муж, Красноярскийн хязгаарт энэ чиглэлийн худалдан авалт өндөр байжээ. Хамгийн гүйлгээтэй байгаа бараанууд нь нийвий, модон хавтангууд, цемент, цавуу, барилгын багаж хэрэгслүүд ажээ.

Олон жилийн туршлагаас харахад тавдугаар сараас оросууд барилгын материал худалдан авах нь нэмэгддэг нь тавдугаар сард олон хоног амардаг учраас ихэнх нь зусландаа очиж их, бага засвар хийдэг хэмээн "Платформа ОФД" порталын захирал Дмитрий Батюшенков хэллээ.

Энэ жил оросууд тавдугаар сарын 1-нээс 5-нд Майн баярын тав хоног, 9-нөөс 12-нд Ялалтын баярын дөрөв хоногийн амралттай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж