"Цэвэрлэх байгууламжийн лагийг соруулж дуусмагц дүгнэлт гаргана"  | News.MN

"Цэвэрлэх байгууламжийн лагийг соруулж дуусмагц дүгнэлт гаргана"

"Цэвэрлэх байгууламжийн лагийг соруулж дуусмагц дүгнэлт гаргана"

"Цэвэрлэх байгууламжийн лагийг соруулж дуусмагц дүгнэлт гаргана" 

Өнгөрсөн 60 жилийн хугацаанд хуримтлагдсан төв цэвэрлэх байгууламжийн 900 мянган шоо метр лаг дөрвөн хүний эрдэнэт амийг авч одлоо. Тодруулбал, төв цэвэрлэх байгууламжийн лаг дээр ажиллаж байсан есөн хүний дөрөв нь амиа алдаж, үлдсэн нь Цэргийн төв эмнэлгийн хордлогын тасагт хүргэгдэн эмчилгээ хийлгэж буй.

Бид “Яам, тамгын газраар сонин юутай вэ” буландаа энэ асуудлыг онцлон, ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал хангалтгүйгээс салбарт нь гарсан уг асуудлын талаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаас тодруулснаа хүргэж байна.

Х.Баделхан сайд хэлэхдээ “Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсны дараа хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээ авна. Тухайн үед хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн эсэх, газар дээр нь ямар алдаа гаргасан байна, юунаас болж осол гарсан бэ гэдэгт холбогдох мэргэжлийн байгууллагаас нь дүгнэлт гарна.

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм алдагдсан эсэхийг би хэлж мэдэхгүй шүү дээ. Тэр хүмүүс нь дүгнэлтээ гаргана. Дүгнэлт гарсны дараа асуудал яригдана. Осол гарсны дараа би газар дээр нь очсон, хүмүүстэй уулзсан. Төв цэвэрлэх байгууламж Ус сувгийн Удирдах газрын харьяа газар шүү дээ. Хотын дарга хэрэг болсон газар очиж ажлын хэсэг байгуулсан. Хоёр ч ажлын хэсэг байгуулагдаж, газар дээр нь одоо ч ажиллаж байна.

Үйлдвэрийг хэвийн ажиллуулах хэрэгтэй. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар ажлын хэсэг танилцуулсан. Засвар хийж байгаад хий алдаж, хийд хордсон гэсэн дүгнэлт танилцуулсан. Эцсийн дүгнэлтийг гаргахаар ажлын хэсэг ажиллаж байна. Одоо дүүрсэн лагийг соруулж дуусгаад, дүгнэлтийг гаргах юм билээ. Эхлээд ямар ч гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг хүлээж байна” гэсэн тайлбарыг өгсөн юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

123 2019-04-18 49.0.212.254

Өнгөрсөн 60 жилийн лагнаас болж үхээгүй ээ буруу тархи угаалт байна сэтгүүлч ээ. Авилгачин дарга нар цэвэрлэх байгууламж шинээр барихгүй аргацааж байгаагаас болж байна. Дээр нь арьс ширний үйлдвэрүүд голд химийн хорт бодисууд цутгаж байгааг нь авилга аваад таг дарчихдаг гэсэн мэдээлэл яваад л байгаа. Дүгнэлтээ авилгагүйгээр үнэн гаргаарай даа.

Avatar

Зочин 2019-04-18 202.9.43.148

Хасгуудыг тереес зайлуулаачээ таминээ

Avatar

Uheheech aihgui 2019-04-18 66.181.190.134

Ajillaa hiij chadahgui baigaa yum chin sain duraaraa ogtsor! Khurelsukhee shudarga yos hariutsilga gej bgaa yu?

Avatar

Үндэсний цөөнх гэх нэрээр халхавчилсан суудлын бөглөөсүүд 2019-04-18 66.181.191.174

Үндэсний цөөнхийг дэмжиж байгаа гэж чадваргүй сул хүмүүсийг төрийн хариуцлагатай албан тушаалд томилохоо больдоо. Сауля гэж ой санамж нь муудсан мунгинаа авгай ХХААХҮ-ийн яаманд 2 удаа дэд сайдаар ажиллаж байгаа ч ажлаа мэдэхгүй, орон гаран, наад захын чадваргүй авгай. Энэ хасаг өвөгнийг чөлөөл.

Avatar

Зочин 2019-04-18 180.149.96.90

Лагийг соруулж дуустал та нар мартана тэнэгүү дээ. Тэгээд сайхан наадаарай лалруудаа гэсэн үг штэ.

Avatar

zochin 2019-04-18 122.201.23.84

Ус сувгийн удирдах газрын дарга хариуцлага хүлээх ёстой. Хайран сайхан залуус амь насаа алдаа. ум маани бадми хум

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж