"Цэвэрлэх байгууламжийн лагийг соруулж дуусмагц дүгнэлт гаргана" 

Хуучирсан мэдээ: 2019.04.18-нд нийтлэгдсэн

"Цэвэрлэх байгууламжийн лагийг соруулж дуусмагц дүгнэлт гаргана" 

"Цэвэрлэх байгууламжийн лагийг соруулж дуусмагц дүгнэлт гаргана" 

Өнгөрсөн 60 жилийн хугацаанд хуримтлагдсан төв цэвэрлэх байгууламжийн 900 мянган шоо метр лаг дөрвөн хүний эрдэнэт амийг авч одлоо. Тодруулбал, төв цэвэрлэх байгууламжийн лаг дээр ажиллаж байсан есөн хүний дөрөв нь амиа алдаж, үлдсэн нь Цэргийн төв эмнэлгийн хордлогын тасагт хүргэгдэн эмчилгээ хийлгэж буй.

Бид “Яам, тамгын газраар сонин юутай вэ” буландаа энэ асуудлыг онцлон, ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал хангалтгүйгээс салбарт нь гарсан уг асуудлын талаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаас тодруулснаа хүргэж байна.

Х.Баделхан сайд хэлэхдээ “Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсны дараа хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээ авна. Тухайн үед хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн эсэх, газар дээр нь ямар алдаа гаргасан байна, юунаас болж осол гарсан бэ гэдэгт холбогдох мэргэжлийн байгууллагаас нь дүгнэлт гарна.

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм алдагдсан эсэхийг би хэлж мэдэхгүй шүү дээ. Тэр хүмүүс нь дүгнэлтээ гаргана. Дүгнэлт гарсны дараа асуудал яригдана. Осол гарсны дараа би газар дээр нь очсон, хүмүүстэй уулзсан. Төв цэвэрлэх байгууламж Ус сувгийн Удирдах газрын харьяа газар шүү дээ. Хотын дарга хэрэг болсон газар очиж ажлын хэсэг байгуулсан. Хоёр ч ажлын хэсэг байгуулагдаж, газар дээр нь одоо ч ажиллаж байна.

Үйлдвэрийг хэвийн ажиллуулах хэрэгтэй. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар ажлын хэсэг танилцуулсан. Засвар хийж байгаад хий алдаж, хийд хордсон гэсэн дүгнэлт танилцуулсан. Эцсийн дүгнэлтийг гаргахаар ажлын хэсэг ажиллаж байна. Одоо дүүрсэн лагийг соруулж дуусгаад, дүгнэлтийг гаргах юм билээ. Эхлээд ямар ч гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг хүлээж байна” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж