Ньюс хөтөч: Сүхбаатарын талбайн 1/3-ийг барьцаанд тавьсан талаар мэдээлнэ

Хуучирсан мэдээ: 2019.04.18-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Сүхбаатарын талбайн 1/3-ийг барьцаанд тавьсан талаар мэдээлнэ

Ньюс хөтөч: Сүхбаатарын талбайн 1/3-ийг барьцаанд тавьсан талаар мэдээлнэ

2019 оны дөрөвдүгээр сарын 18-ны Пүрэв гаригт болох үйл явдлын товчийг хүргэж байна.


08.30

Архивын ерөнхий газраас Төрийн архивын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнийг Улаанбаатар хотноо 30 дахь удаагаа зохион байгуулна. Утас: 91011777

09.00

  • “Монголын соёлын өв: Гар бичмэл ба архивын баримтын цуглуулга” дөрөв дэх удаагийн Олон улсын Эрдэм шинжилгээний хурал болно. ШУА-ийн тэргүүлэгчдийн газар буюу Соёлын Төв өргөө. Г корпус. 3, 6-р давхрын хурлын танхимд эхэлнэ. Утас: 98119897
  • Нягтлан бодох бүртгэлийн улсын 22 дугаар олимпиад МУИС-ийн Номын сангийн 202, 203 тоотод болно. Олимпиадад УБ болон орон нутгийн 12 их, дээд сургууль оролцоно. Утас: 88086225

11.00

“Сахал” хочит Эрдэнэбилэг Сүхбаатарын талбайн 1/3-ийг банкны барьцаанд тавьсан талаар Сүхбаатарын талбайд иргэний хөдөлгөөнийхөн мэдээлэл хийж, Нийслэлийн Засаг даргад энэхүү хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох шаардлага хүргүүлнэ.

14.00

Хот, хөдөөгийн 40 ЕБС-д Физик сургалтын лаборатори-туршилтын багц багаж хүлээлгэн өгөх арга хэмжээ МУБИС-ийн В-123 танхимд болно. Утас: 89010199, 95118099

14.30

Нийслэлийн Иргэний танхимд УИХ-ын Тамгын газар, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй "Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд боловсруулагдсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах хэлэлцүүлэг болно. Утас: 89021096, 99260627

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж