Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ:
Өнөө шөнө Архангай, Өвөрхангай, Булган, Төв аймгийн хил залгаа нутгаар их цас орно.
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:
Өнөө маргаашдаа төвийн нутгийн өмнөд, говийн нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орох тул даваа, гүвээ цасанд хаагдах, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
2015 оны 5 дугаар сарын 10-наас 5 дугаар сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
10-нд нутгийн зүүн хэсгээр, 11-нд зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр, 13-нд баруун болон төвийн нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10,11-нд говь талын нутгаар, 13-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 10-нд нутгийн зүүн хагаст, 13-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.