Эрээн хот дахь Монголын Консул удирдлагагүй байна

Хуучирсан мэдээ: 2019.04.18-нд нийтлэгдсэн

Эрээн хот дахь Монголын Консул удирдлагагүй байна

Эрээн хот дахь Монголын Консул удирдлагагүй байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын сүүлээр БНХАУ-д анхны төрийн айлчлалаа хийхээр төлөвлөж, "Бүс ба зам" олон улсын дээд түвшний чуулга уулзалтад оролцох болсон нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулсны 25 жилийн ойтой тус тус давхцан онцгойрох нь ээ.

Гэвч хоёр улсын хооронд тохиож байгаа түүхэн ойн энэ цаг үед дипломат албаны хариуцлагагүй хэдэн нөхдүүдээс болж харилцаа хамтын ажиллагааны дорвитой ажил хийгдэхгүй зогсонги байдалд хүрснийг хаа хаанаа анхаарах цаг хэдийнэ болжээ.

Тухайлбал,  Монгол иргэний эрх ашиг хамгийн ихээр зөрчигддөг БНХАУ-ын Эрээн хот дахь Монголын консулын газар өнөөг болтол Ерөнхий консулгүй, дэд консултайгаар хоёр жилийг ардаа үджээ.

Гадаад харилцааны сайдаар Ц.Мөнх-Оргил алба хашиж байх үед буюу 2017 оны наймдугаар сард Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Ч.Амарболдыг БНХАУ-ын Эрээн хот дахь Монголын консулаар томилсон ч Хятадын тал хүлээн авах боломжгүйгээ илэрхийлснээс хойш ийн удирдлагагүй байгаа юм.

Эрээн хот нь монголчууд хамгийн ихээр зорчдог Замын-Үүд сумтай хил залгадаг билээ. Өдөртөө монголчууд хэдэн мянгаараа хилийн дээс алхан гарч, наймаа арилжаа эрхлэн, мөн олон монгол залуус сурч, ажиллаж байна. Гэвч монгол иргэд зарим зард хууртаж хүний наймааны хохирогч болох, эд зүйлээ дээрэмдүүлэх, бичиг баримтаа барьцаалуулах, хар тамхины хэрэгт холбогдох гээд зүсэн зүйлийн асуудалд орооцолддог. Тэр бүрт Консулын газартаа хандах шаардлага үүсдэг гэж хэлж болно. Ар гэр нь консулын газарт хандан, сураг гаргахыг оролдохоос эхлээд зөвлөгөө авах, шийдүүлэх олон асуудалтай тулгардаг.

Гэтэл гол удирдлагаар нь хангах ёстой Ерөнхий консул томилогдоогүй өдий хүрсэн нь Гадаад харилцааны сайд ажлаа хийж чадаж байна уу гэх асуудлыг хөндөхөд ч хүргэж буй юм.

Хэдийгээр консулыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн томилдог ч салбарын сайд нь эрх хэмжээндээ асуудлаа оруулаад шийдүүлэх учиртай. Тэр тусмаа монголчууд хамгийн ихээр зорчдог Эрээн хотынхоо Ерөнхий консулыг томилолгүй хугацаа алдсан нь Ерөнхийлөгчийн таалалд бас нийцүүлэх шаардлага тулгарсан юм биш байгаа гэх хардлагад ч хөтөлж буй.

Засгийн газар солигдсоны хар гай юу, эсвэл Монголын гадаад бодлого тийм ойлгомжгүй богино настай байдаг уу, аль эсвэл хүн, хүний үзэмжээр өөрчлөгддөг үү. Хоёр жилийн өмнөхөн л УИХ-аар дуулиан шуугиан болж, Хайлаар дахь Монголын Консулын газрыг татан буулгасан атал одоо Манжуурт Консулын газар байгуулна гэцгээн хойд хормойгоо авч, урд хормойгоо нөхөхийн үлгэрийг сануулан, хөөцөлдөж яваа аж.

Тухайн үед УИХ дахь Ардчилсан намын бүлэг эл асуудлыг эсэргүүцэж, завсарлага хүртэл авч байсан. Салбарын сайд нь хүртэл “Хайлаар хот дахь Консулын газар Хятадын зүүн хойт гурван мужийн асуудлыг хамаардаг.  Хар Мөрөн, Гирин, Ляонин мужуудтай хамтын ажиллагаагаа эхлүүлсэн.

Хэрэв Хайлаар хот дахь Консулын газрыг татан буулгаж, Бээжингээс хамааруулна гэвэл бүс мужууд хол бөгөөд 1600-1200 км хүртэл алсарна. Иймээс одоо ажиллаж буй Хайлаарын консулын ажлыг эрчимжүүлж,  гурван мужтай ажиллавал гурван улсын эдийн засгийн коридорт Монголын зүүн бүсийг дайруулан Хайлаар, Харбинаар дамжин Хунчунь боомт, Япон тэнгист арай дөт замаар хүрч болох боломж бий” гэж тайлбарлаад хүчрээгүй, УИХ-аар татан буулгах шийдвэр гарсан. Харин одоо ямар үр өгөөж дагуулна гэж үзэж байгаа юм, Манжуурт шинээр Консулын газар байгуулах үлгэр ярьж эхэлжээ.

Байгаагаа удирдлагаар хангаж, ажлаа хийсэн шиг хийчхээд, шинийг байгуулах тухай ярьдаг ч болцоогоосой доо.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж