Эрхэм уншигч та хэрэв бүсгүй хүн бол заавал үүнийг уншаарай.
Бүсгүйчүүд бидний хамгийн үзэсгэлэнтэй зүйл юу вэ? Арьс, үс, хумс гэдэгтэй хэн ч маргахгүй биз.
Тэдгээрийн гоо сайхан байдлыг коллаген тэтгэж гэрэлтүүлж байдгийг бүсгүй хүн бүр мэдэх учир коллаген агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болон коллагенаар баялаг хоол хүнс хэрэглэхийг илүүд үзэх болжээ.
Коллаген агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь дутагдаж буй эрдсийг түргэн хугацаанд нөхөх ч тогтвортой эх үүсвэр болдоггүй аж. Харин хоол хүнсээр дамжуулан авах нь дутагдсан эрдсийг нөхөөд зогсохгүй биеэс удаан хугацаанд шимэгдсээр байдаг байна.
Тэгвэл гоо сайхныг тэтгэгч коллагенаар баялаг №1 хоол болох тойгны шөлийг цэсэндээ нэмээрэй.
Тойгны шөлийг үхрийн хамгийн шим тэжээлтэй хэсэг болох булууны ясыг 24 цаг тасралтгүй чанан шөлөнд нь эрдэс бодисыг нь шингээн авдаг. Тойгны шөлөнд кальци, витамин В12, төмөр, витамин В6 агуулагддаг.
Саун болон спа салоноор үйлчлүүлэгчид натри, нүүрс ус болон бусад эрдсүүдээ хөлсөөр алдаж байдаг ба алдсан эрдсээ хөнгөн хэрнээ хамгийн шим тэжээлтэй Тойгны шөлөөр нөхөөрэй.
Холбоотой мэдээ