Азийн зүүн бүсийн АШТ: Багийн гишүүд

Хуучирсан мэдээ: 2015.05.08-нд нийтлэгдсэн

Азийн зүүн бүсийн АШТ: Багийн гишүүд

Азийн волейболын холбооны ивээл дор болох эрэгтэйчүүдийн Азийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн ирэх ням гаригт(V.10) Улаанбаатар хотноо "Буянт-Ухаа" спортын ордонд эхлэх билээ. Тэмцээний “А” хэсэгт Монгол, БНХАУ, БНСУ, ХонгКонг, “В” хэсэгт Япон, Макао, Тайвань, БНАСАУ-ын багууд багтсан.


Монголын волейболын холбооноос ирүүлсэн тамирчдын танилцуулгыг цувралаар хүргэж байна.

Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд менежер Ц.Одхүү, ахлах дасгалжуулагч Шүто Коичи, туслах дасгалжуулагчаар Б.Мөнхнаран, Ч.Баттөгс, тоглогч А.Мөнхбаяр (багийн ахлагч), Э.Сайханбаатар (багийн дэд ахлагч), Э.Сайнбилэг, Д.Билгүүн, Э.Болор-Эрдэнэ, М.Цэрэнбаатар, А.Даваажаргал, М.Мягмарсүрэн, Т.Батбаяр, Э.Алтангэрэл, Г.Ган-Очир, М.Өсөхбаяр, М.Ганбилэг, Б.Анхбаяр, Б.Хосбаяр, Б.Ууганцэрэн, С.Бат-Эрдэнэ нар багтаад байна.


Үндэсний шигшээ багийн гишүүн Эрдэнэбилэгийн Сайнбилэг, "Эрчим" клубын багийн тамирчин, анхны багш О.Чинбат, волейболын спортоор 14 жил хичээллэж байгаа, биеийн өндөр 185 см, биеийн жин 80 кг. ДЦС-4 ТӨХК-д ажилладаг.


Үндэсний шигшээ багийн гишүүн Эрдэнэбатын Сайханбаатар. "Сима" клубын багийн тамирчин, анхны багш Уранчимэг. Волейболын спортоор 15 жил хичээллэж байна. Биеийн өндөр 195 см, биеийн жин 85 кг. "Витафит групп" Номун Табак ХХК-д ажилладаг.
 

 


Үндэсний шигшээ багийн гишүүн Энхээгийн Алтангэрэл. "Хасумегастарс" клубын багийн тамирчин, анхны багш Хулан. Волейболын спортоор 6 жил хичээллэж байна. Биеийн өндөр 191 см, биеийн жин 8 кг. МУИС-ХЗС-ийн 3-р дамжааны оюутан.

 


Үндэсний шигшээ багийн гишүүн Ганболдын Ган-Очир. "Алтайн барс" багийн тамирчин, анхны багш Б.Мөнхнаран. Волейболын спортоор 3 жил хичээллэж байна. Биеийн өндөр 193 см, биеийн жин 65 кг. МУИС-БС-ийн 2-р дамжааны оюутан.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж