Мадоннагийн “Madame X” гэж хэн бэ

Хуучирсан мэдээ: 2019.04.17-нд нийтлэгдсэн

Мадоннагийн “Madame X” гэж хэн бэ

Мадоннагийн “Madame X” гэж хэн бэ

Домогт поп дуучин Мадонна “Madame X” нэртэй шинэ төслийнхөө талаар танилцуулжээ. Тэрбээр энэ тухай дүрс бичлэг болон шинэ дууныхаа хэсгээс өнгөрсөн ням гаригт өөрийн албан ёсны инстаграм хуудсаараа дамжуулан хүмүүстэй хуваалцсан байна. Мадонна өнгө өнгийн хувцас өмссөн нь ямар учиртай талаар дуундаа тайлбарлажээ.

Тэрбээр "Би дуугаа “Madame X” гэж нэрлэхийг хүссэн. “Madame X” нь хорвоо ертөнцөөр хэрэн хэсч буй нууц ажилтан. Өөрийгөө таньж мэдэн, харанхуйг гэгээрүүлэгч юм” хэмээн хэлсэн байна.

Мөн тэрбээр “Madame X” гэж чухам хэн болох талаар цухас тайлбарлажээ. Мадонна “Madame X” бол бүжигчин, профессор, улсын тэргүүн, морьтон, шоронгийн хоригдол, оюутан, ээж, хүүхэд, багш, гэлэнмаа, дуучин, гэгээнтэн, завхай эм, хайрын тагнуул. Би бол “Madame X” хэмээн хэлсэн байна.

Тэрбээр хамгийн сүүлд 2015 онд "Rebel Heart" цомгоо гаргасан билээ. Мадонна од дуучин Малуматай хамтран уран бүтээл хийж буй бөгөөд тэдний шинэ "Медельин" цомог инстаграмаар цацагдсаны дараа хуримын даашинтай Мадоннаг нийгмийн сүлжээний хэрэглэгчид багагүй шоолжээ.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж