Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар цагаан зээр хил дамнан нүүдэллэдэг нь тодорхой болсон билээ. Тиймээс цагаан зээрийн хил дамнан нүүх нүүдлийн замыг хамгаалах оновчтой менежмент хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Энэ ажлын хүрээнд цагаан зээрийн нүүдэл, шилжилт хөдөлгөөн, сүргийн бүтэц, тоо толгой, өвөлжилтийн байдлыг тандах хээрийн судалгаа явуулсан байна.
Судлаачид нийт 915 км зам туулан, ОХУ, БНХАУ-ын хил дамнан нүүдэллэж байгаа цагаан зээрийн нүүдлийн зам, холбоос болон зурвас газрыг тодорхойлохыг зорьсон аж.
Судлаачдын ярьснаар хээрийн судалгааны явцад нийт 90 мянга гаруй цагаан зээр, 24 бор гөрөөс таарсан байна. Түүнчлэн судалгааны явцад цагаан зээрийн 183 сэг зэм илэрсэн бөгөөд чоно, бүргэд, нохойнд бариулж үхсэн болох нь тогтоогдсон байна. Мөн ОХУ-ын хилийн бүсэд 15 мянга гаруй цагаан зээр өвөлжөөд, хаваржиж байгаа ажээ.
Холбоотой мэдээ