500  айл газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авч чадахгүй байна | News.MN

500  айл газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авч чадахгүй байна

500  айл газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авч чадахгүй байна

500  айл газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авч чадахгүй байна

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг тогтоолын төслийг Засгийн газраас өргөн барьсан юм. Тогтоолын төслийн агуулга нь есөн аймгийн 22 газрыг улсын тусгай хамгаалалтад нэмж авах тухай юм. Эдгээр 22 газар нь нийтдээ 9 аймгийн 29 сумын 3.4 сая га талбайг хамарч байгаа ажээ. Эдгээр газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон 350 орчим зүйлийн ховор амьтан, ургамал, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 3.7, ойн сан бүхий газрын 3.2 хувь хамгаалагдах тухай судалгааны дүн гарчээ. Мөн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 3.4 сая га буюу 2.1 хувиар нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 19.8 хувь нь улсын тусгай хамгаалалттай болох юм байна.

Тус тогтоолын төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асуув.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ:

Хэнтий аймгийн хойд хэсгийн газар нутгийг Ханхэнтийн дархан цаазат газарт хамруулах уу эсвэл Онон-Балжийн  байгалийн цогцолбор газарт хамруулах уу гэдэг асуудал байна. Манай Хэнтий аймгийн хоёр газар болох  Улзын гол, Дэлгэрхаан уулыг байгалийн нөөц газарт  оруулахаар болж байна. Энэ сайн  нь хэрэг хэдий ч Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасантай холбоотойгоор аваад үзвэл тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээ дэндүү бага байгаа.  Хэнтий аймгийн хувьд уул уурхайн үйл ажиллагаанаас ангид  байгаа нь  нутгийн ард тэмцэл хийсний хүчинд өдий зэрэгт авч үлдсэн. Тэнд алхам тутамд түүхийн өв соёл тэр чигээрээ хадгалагдаж байгаа. Мөн цэнгэг усны нөөц, усны хагалбартай бүс нутаг. Аль ч талаас нь авч үзсэн Хэнтий аймгийн газар нутагт ач холбогдол өгөх ёстой. Харамсалтай нь төрийн захиргааны эрх бүхий албан тушаалтнууд ажиллаж чадахгүй байгаа. БОАЖЯ-ны хувьд сайн ажиллаж байгаа. Онон-Балжийн  байгалийн цогцолбор газарт Дадал сумын төвийн оршин суугчид өөрийнхөө өмчилж авсан газар нутгаа авч чадахгүй ийм байлдалтай  нь  байхад нь УИХ-аар шийдвэр гаргуулж чөлөөлүүлж байсан. Хоёрдугаарт хэд хэдэн ангиллаар газар нутгаа тусгай хэрэгцээнд авч байгаа. Тусгай хэрэгцээнд авсан газруудын хамгаалалтын асуудал нь ямар байгаа талаар мэдээлэл өгөөч.

АЖЛЫН ХЭСЭГ:

Улсын хэмжээнд тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх, нэмэгдүүлэх чиглэлээр олон жил хэрэгжүүлж буй том бодлого бий.  2030 он гэхэд Монгол Улсын газар нутгийн 30 хүртэлх хувийг улсын тусгай хамгаалалтад авна гэсэн зорилт тавин ажиллаж байна.Улсын тусгай хамгаалалтад авах бодлогыг хэрэгжүүлдэг хоёр үндсэн механизм бий. Нэгдүгээрт  бодлогын бичгүүд , хоёрдугаарт судалгааны ажил хийдэг. Судалгаанд тулгуурлан тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх үндсэн суурь материал болдог.

Тусгай хэрэгцээнд авсан газруудын хамгаалалтын талаар ажлын хэсэг мэдээлэл өгөхдөө “Өнөөгийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 102 тусгай хамгаалалтын газар бий. Түүнээс байгалийн цогцолборт болон дархан цаазат газарт улсын тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын захиргаа байгуулагдан ажиллаж байна. 365 байгаль хамгаалагч газар дээр нь хяналт шалгалтын үйл ажиллагааг гүйцэтгэж байна. 2018 оны судалгаанаас харахад зөрчлийн илрүүлэлт болон зөрчил арилгах хувь өнгөрсөн жилүүдээс 20 хувиар өссөн” гэдэг тайлбарыг өгөв.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТЗОРИГ:

 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж байна. Эрдэнэт хотын Овоотын уурхайн чиглэлд төмөр зам барих, шилжүүлэх концессын гэрээ байгуулсан байна. Энэ  нь 22 газартай давхацсан байна гээд нэлээд зузаан ноцтой баримт өгсөн. Ажил явуулахад нэг нь нөгөөгөө гацаадаг баймааргүй байна.  Зарим газруудыг тусгай хамгаалалтаас гаргах шаардлага мөн бий. Би энэ талаар бүтэн жил ярьж байна. Баянзүрхийн товчоо орчимд 500 гаруй айл амьдарч байна. Гэтэл өнөөдрийг хүртэл газар эзэмших гэрчилгээгээ авч чаддаггүй. Шалтгаан нь Богд уул тусгай хамгаалалтай гэдэг. Энэ асуудлыг яам хэзээ шийдэх юм бэ. Иргэд хохирч, биднээс байнга асууж байна. Сонгууль болохоор тусгай хамгаалалтаас гаргана, та нарт газрыг чинь эзэмшүүлнэ гэдэг. Холбогдох хүмүүст нь хэлэхээр асуудал удахгүй шийдэгдэнэ гэдэг. Цаг хугацаа яваад л байна, энэ асуудлаа хурдан шийдээч ээ. Дараагийн асуудал нь бэлчээрийн хомсдол. Тусгай хамгаалалт гээд малаа оруулдаггүй, хэн ч ашигладаггүй, хамгаалдаггүй ийм болгочихдог. Энэ талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ.

АЖЛЫН ХЭСЭГ:

Зарим дүүргээс тусгай хамгаалалтын газар нутгийг хил давуулаад олгочихсон асуудал бий. Улсын хэмжээнд газрын кадастрын нэгдсэн системтэй болсон. Баянзүрх дүүргийн маргаантай асуудлаар Газар зохион байгуулалт  геодези зураг зүйн газар, Нийслэлийн газрын алба, БОАЖЯ-наас хамтарсан ажлын хэсэг гарсан. Өнгөрсөн долоон хоногт тухайн цэгүүдэд очиж ажилласан.  Ажлын хэсэг энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.

УИХ-ЫН ГИШҮҮН Г.МӨНХЦЭЦЭГ:

 БОАЖЯ 2014 оноос хойш судалсан 22 газрыг тусгай хамгаалалтад авъя гэдэг саналаа оруулж ирснийг нь холбогдох газруудын саналыг тусгасан. Энэ 22 газарт нөхөн төлбөрийн асуудал байхгүй гэж яамнаас хэлж байгаа атал үүнийг Уул уурхайн яам үгүйсгэсэн. Энэ мэтчилэн яам хоорондын уялдаа муу, зөрчилтэй байдаг нь ажлын хэсэгт орж ажиллах явцад харагдлаа. Дорноговь аймаг лиценз олголтоороо их өндөрт ордог, 600 лицензтэй. Зөвхөн Айраг суманд гэхэд тухайн сумын  газар нутгийн 60-70 хувьд лиценз олгогдсон ийм байдалтай. Өнгөрсөн амралтын өдөр Даланжаргалан сумын ойролцоо үйл ажиллагаа явуулдаг “Эко хэлхээ” компанийн хаягдлын сан задарч химийн бодисын бохирдолтой ус 2-3 кмт асгарч хөрсөнд ихээхэн хохирол учрууллаа. Энэ чиглэлд Уул уурхайн яам ямар арга хэмжээ авсан бэ. Нөхцөл байдал тэнд маш хүнд байгаа.

Яамнаас хариуцсан ажилтан байгаагүй тул ажлын хэсгээс дараах тайлбарыг өгөв. “Хариуцлагатай уул уурхайн талаар бодлогын хэмжээнд яамны зүгээс ажилладаг. Уул уурхайн ашиглалт, аюулгүй байдалтай холбоотой хяналтыг хэрэгжүүлэх асуудлыг МХЕГ хариуцдаг” гэв.

УИХ-ЫН ГИШҮҮН Я.СОДБААТАР:

Манай тойргийн Бат-Өлзий сумын газар нутгийн 80 хувь нь тусгай хамгаалалттай. Иргэдийн суурьшлын бүсийг тусгай хамгаалалтаас гаргаж өгөөч гэж сумын, аймгийн ИТХ-ын шийдвэр танай яам дээр хоёр жил гацаж байна. Дахиад өгөх шаардлагатай  юм болов уу гээд энэ гуравдугаар сард аймгийн ИТХ-ын шийдвэрийг хүргүүлсэн. Иргэдийн 0.07 га газраа өмчлөх эрх нь дуусах гээд байдаг. Гэтэл тус сумын иргэд хашааны газраа өмчилж чадахгүй өнөөг хүрлээ. Энэ асуудлыг хэзээ оруулж ирэх вэ. Байнга хойшлуулсаар ирсэн. Шуурхай шийдэж өгөөч.

ТОГТООЛЫН ТӨСӨЛД ДАРААХ 22 ГАЗАР БАГТАЖ БУЙ ГАЗАР:

  1. Хөвсгөл аймгийн Цагаан уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Бүрэнтогтох сумын нутгийг дамнан орших Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар;
    2.Дарьгангын байгалийн цогцолборт газрын хилийн заагт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Шилийн богд уул, Хөргийн хөндийн байгалийн дурсгалт газрыг хамруулж, ангилал дээшлүүлэн байгалийн цогцолборт газрын ангиллаар;
    3. Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт орших Хөх нуурыг байгалийн нөөц газрын ангиллаар;
    4. Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Ташгайн таван нуурыг байгалийн нөөц газрын ангиллаар;
    5. Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Жаран тогооны тал “А” хэсгийг байгалийн нөөц газрын ангиллаар;
    6. Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Жаран тогооны тал “Б” хэсгийг байгалийн нөөц газрын ангиллаар;
    7. Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Мэнэнгийн цагаан хоолойг байгалийн нөөц газрын ангиллаар;
    8. Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт орших Халхын таван уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
    9. Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэрт орших Баяндун уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
    10. Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших Гүн гашууны хоолойг байгалийн нөөц газрын ангиллаар;
    11. Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших Цагаан дэлийн агуйг байгалийн дурсгалт газрын ангиллаар;
    12. Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Өлзийт сумын нутгийг дамнан орших Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
    13. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Зотол хаан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
    14. Онгон таван булгийн байгалийн нөөц газрын хилийн заагт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын зарим хэсгийг хамруулан байгалийн нөөц газрын ангиллаар;
    15. Ховд аймгийн Мөст, Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви сумын нутгийг дамнан орших Сутай хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
    16. Хэнтий аймгийн Баян-Адарга, Норовлин, Батноров сумын нутагт орших Улз голын эхийг байгалийн нөөц газрын ангиллаар;
    17. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Дэлгэрхаан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
    18. Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хилийн заагт Ховд аймгийн Булган, Алтай сум, Говь-Алтай аймгийн Бугат сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр;
    19. Отгонтэнгэрийн дархан цаазат газрын хилийн заагт Завхан аймгийн Отгон сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр;
    20. Нөмрөгийн дархан цаазат газрын хилийн заагт Дорнод аймгийн Халхгол сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр;
    21. Монгол дагуурын “Б” хэсгийн дархан цаазат газрын хилийн заагт Дорнод аймгийн Гурванзагал сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр;
    22. Булган гол-Их Онгогийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Ховд аймгийн Булган сумын зарим хэсгийг хамруулан байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2019-04-17 203.217.138.1

Хятадын компани Улаанбаатарт 50 га газар нарийн ногоо тарих нэрээр газар авсан гэсэн. Хятадууд арай л даварч байна.

Avatar

үхэр цаоайлсан монголчуудаа 2019-04-17 64.119.21.246

Та нар эдгээр луйварчиддаа насан туршдаа саналаа өгч өрөвдөлтэй амьдраараарай гэж хараая

Avatar

Зочин 2019-04-17 182.160.0.104

jdugiin masteruuduudaa

Avatar

Зочин 2019-04-17 202.72.245.203

ЭНЭ НӨКӨР ШОРОН ШААГААГҮЙ Л БГАЮМ ҮҮ

Avatar

Зочин 2019-04-17 64.119.25.177

БАЯНЗҮРХИЙН НОХОЙГОО УЛАМ Л АДИЛХАН БОЛООД БАЙНА

Avatar

Ждү банхар 2019-04-17 139.5.219.194

ОДОО ДУУГҮЙ БАЙЖ БАЙГААД ЗАЙЛАХАА БОД. УВАЙГҮЙ ШУНАЛТАЙ ф***а. ЧИ ОДОО ЮУ ЯРИХ ЮМ БЭ

Avatar

Ждү банхар 2019-04-17 139.5.219.194

ЖДҮ. БАТЗОРИГ… ш** ф***а…. ЧИНИЙ ӨӨРТӨӨ АВСАН 2,5 ТЭРБУМ 5 САЯААР * 500 ХҮНИЙ АМЬ ЗАЛГУУЛАХ, ХООЛТОЙ, ОРЛОГОТОЙ БАЙХ МӨНГӨ. 100 ХҮН 500САЯ ф***а МИНЬ. ЭНЭ ДУНД ӨНЧИН ЯДУУ, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХЭДЭН 1000 ХҮНИЙ ХООЛЫГ ХУЛГАЙЛЖ БАЙГАА ГЭСЭН ҮГ. ТЭНЭГ ф***а

Avatar

зочин 2019-04-17 66.181.161.62

жидүүг гол зохион байгуулсан нөхөр дөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж