Хуучин байраа шинээр сольжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.17-нд нийтлэгдсэн

Хуучин байраа шинээр сольжээ

Хуучин байраа шинээр сольжээ

Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучирч, мөөгөнцөртөн газар хөдлөлтөд тэсвэргүй болсон хагас зуун жилийн насжилттай 70 гаруй иргэн амьдардаг 10 дугаар нийтийн байрыг нурааж, газар дээр нь 40 айлын шинэ орон сууцыг барьсан. Эхний ээлжийн байрыг нийслэлийн хөрөнгө оруулалтаар “Нью Биг Фиш Констракшн” ХХК нь 2018 оны 09 дүгээр сард шинэ байрыг товлосон хугацаандаа хүлээлгэн өгсөн юм.

Өнөөдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан тэргүүтэй холбогдох албаныхан шинэ байрны нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, иргэд оршин суугчдын санал хүсэлтийг сонслоо.

Иргэд өмнө нь 16 мкв  байранд амьдардаг байсан бол шинэ төлөвлөлтөөр 24.32 мкв бүхий душ, ариун цэврийн өрөөтэй, орчин үеийн тохилог орон сууцтай болжээ. Иргэдээ эрүүл аюулгүй тохилог орчинд амьдрах орчин нөхцлийг бүрдүүлж, хуучин байсан мкв дээр нэмж 8.32 мкв талбайг нэмж өгсөн явдалд оршин суугчид талархалтай байгаагаа илэрхийлсэн юм.

Эх сурвалж: ХУД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж