Ж.Батзандан гишүүн Баянзүрх хайрханд 1000 мод тарих хөдөлгөөнийг өрнүүлнэ

Хуучирсан мэдээ: 2015.05.08-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан гишүүн Баянзүрх хайрханд 1000 мод тарих хөдөлгөөнийг өрнүүлнэ

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Баянзүрх хайрханаа ойжуулах аяныг  өрнүүлэхээр болжээ. Маргааш “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр иргэдийнхээ хамт эхний эхний 500 модоо Баянзүрх хайрхандаа  суулгах юм байна.

 

Тэрээр Баянзүрх хайрхан нь хэдхэн  жилийн өмнө битүү модтой уул  байсан. Харамсалтай нь байгалийн гамшиг, түймэр, хүний хариуцлагагүй үйлдлийн улмаас Баянзүрх хайрханы бүх мод шатаж үгүй болсон. Иймээс Баянзүрх хайрханыг ойжуулах ажлыг дэс дараалалтай тасралтгүй явуулж,  байгалийн унаган төрхийг сэргээх нь чухал байгаа тухай мэдээллээ.

 

Мөн тэрээр мод тариад зогсох биш, модоо арчлах нь хамгийн чухал байдаг. Иймээс мод арчилгааны асуудлаа мэргэжлийн компанид гэрээгээр хариуцуулна хэмээсэн юм.

 

Ж.Батзандан гишүүн ирэх 6 сарын 1 хүртэл Баянзүрх хайрхнаа ойжуулах ажлыг өрнүүлэх бөгөөд иргэд аж ахуй нэгжүүдийг идэхтэй оролцохыг уриаллаа.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж