Тавдугаар сар хур тунадас багатай, салхи шуургатай байна

Хуучирсан мэдээ: 2019.04.17-нд нийтлэгдсэн

Тавдугаар сар хур тунадас багатай, салхи шуургатай байна

Тавдугаар сар хур тунадас багатай, салхи шуургатай байна

Ойрын өдрүүдэд цаг агаар муудаж салхины хурд 18-20 м/с байх нь. Цаашид хур тунадас оролгүй, салхи шуургатай байвал ган гачиг нүүрлэх эрсдэл биднийг хүлээж болзошгүй. Цаг агаарын нөхцөл байдал, ерөнхий төлөвийн талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Цаг уурч Х.Ахмед-Алигаас тодрууллаа.

Ойрын тав хоногийн цаг агаар ямар байх вэ?

-Дөрөвдүгээр сарын 17-18-ны 20:00 цаг хүртэл тав хоногийн урьдчилсан мэдээгээр 19,21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурах төлөв ажиглагдаж буй ч ихэвчлэн салхи шуургатай байна. Салхи секундэд 24 метр хүртэл ширүүснэ. Дархадын хотгор, Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. 19, 22-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

-Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар хур тунадас багатай, салхи шуургатай байх төлөв ажиглагдаж буй. Хөдөө орон нутагт хур тундас оролгүй удвал цаашлаад ган гачиг нүүрслэх эрсдэлтэй. Урьдчилсан байдлаар ийм төлөв ажиглагдсан уу?

-Дөрөвдүгээр сард цаг агаар тогтворгүй байна. Ихэнх нутгаар салхины хурд ширүүсч, шороон шуургатай. Хур тунадас зарим газраар орох төлөв ажиглагдаж байгаа ч түр зуурынх байна. Товчхондоо, дөрөвдүгээр  хур тунадас багатай байх юм. Гэхдээ урьдчилсан зураглалыг харахад зуны саруудад олон жилийн дундажтай адил нийт нутгаар бороо орох тул ган гачиг нүүрлэхгүй гэж харж байгаа. Ийм нөхцөл байдал ч үүсэхгүй. Зарим нутгаар хур бороо элбэгтэй байж магадгүй. Одоогоор зарим аймгуудад хуурайшилтын зэрэг өндөр, ган гачигтай байгаа гэж хэлж болно.

-Тухайлбал, ямар аймгууд гантай байна вэ?

-Монгол орны 38 хувь нь цасан бүрхүүлтэй байгаа нь ихэнх нутгаар хуурайшилтын зэрэг их байна гэж ойлгож болно. Өнөөдрийн байдлаар нутгийн зүүн аймгууд буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатарт гантай байна.

-Тавдугаар сарын ерөнхий төлөв ямар байх бол. Хур тунадас орох уу?

-Монгол оронд дөрөв болон тавдугаар сард салхи шуургатай байдаг. Дөрөвдүгээр сартай адил тавдугаар сард ч бас хур тунадас багатай, салхи шуургатай байна. Ирэх сарын цаг агаарын нарийвчилсан мэдээлэл одоогоор гараагүй байгаа тул цаг агаарын хэмийг тодорхойлж хэлэх боломжгүй.  Урьдчилсан байдлаар сарын эхний 10 хоногт ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ сард цас гэхээс илүү бороо орно. Ихэвчлэн бороо орж, нойтон цас хаялах болов уу.

-Улаанбаатарт хэзээ бороо орох вэ. Орчин нөхцөл нь бүрдсэн үү?

-Улаанбаатарт бороо ороход эрт байна. Дөрөвдүгээр сарын сүүлч буюу 20-25-наас   тавдугаар сарын эхний 10 хоногт бороо орно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж