Хашаа байшингаа даатгуулах зөвлөмж

Хуучирсан мэдээ: 2019.04.20-нд нийтлэгдсэн

Хашаа байшингаа даатгуулах зөвлөмж

Хашаа байшингаа даатгуулах зөвлөмж

Санхүүгийн зохицуулах хороо нь зохицуулагч үүргийнхээ хүрээнд, аливаа даатгалд хамрагдаж байгаа иргэдийн эрх ашиг, тэдний өмнө даатгалын компаниудын хүлээсэн үүрэг, хариуцлагад хяналт тавьж ажилладаг. Иргэд орон сууц, хашаа байшин зэрэг үл хөдлөх хөрөнгө болон бусад даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаатай холбоотой аливаа гомдол маргааныг Хороонд хандаж шийдвэрлүүлэх боломжтой юм.

Тухайлбал, хашаа байшингаа даатгуулах тохиолдолд иргэд юу юуг анхаарах ёстойг дараах зөвлөмжөөр хүргэж байна.

Иргэд даатгалын компаниар үйлчлүүлэхдээ мэдлэг мэдээлэлгүйгээс хохирох зарим талын эрсдэл үүсч болно. Тэгвэл эд хөрөнгө, цаг хугацаа, санхүүгийн хувьд  эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэн та өөрөө даатгалын компаниасаа бүрэн мэдээлэл авч, гэрээний нөхцөлтэй сайтар танилцан, баталгаажуулах хэрэгтэй.

  1. Та хашаа байшингаа даатгуулах даатгалын компаниа сонгоно. Уг компани тань Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэй эсэхийг сайтар үзээрэй.
  2. Сонгосон компани дээрээ очиж “Хашаа байшингийн даатгалын нөхцөл заавар”, даатгалын гэрээнд заасан нөхцөлийг уншиж танилцана.
  3. Хашаа байшингаа хэдэн төгрөгөөр үнэлж даатгуулах талаар өөрөө сонголтоо хийнэ. Та аль болох зах зээлийн үнээр нь даатгуулбал учирсан аливаа хохирол бүрэн төлөгдөх боломжтой болно. Харин бодит үнээс хоёр гурав дахин дээгүүр үнэлж даатгуулбал даатгалын гэрээ хүчингүй болдгийг анхаараарай.
  4. Энэ үнэлгээгээ даатгалын компанийн ажилтантай тохиролцоно.
  5. Хашаа байшингаа үер ус бороо цас, шуурга, гал гэх мэт осол эрсдэлийн алинаар нь даатгуулахаа та даатгагчтай тохиролцоно.
  6. Одоо даатгалын гэрээний бусад хэсгүүдийг сайтар харна. Даатгалын компани нөхөн төлбөрөө ямар нөхцөлд өгөх эсвэл өгөхгүй эсвэл бууруулж өгөх гэдэг талаар сайтар ярилц.
  7. Даатгалын компани болон даатгагч таны хүлээх үүрэг, эдлэх эрхийг гэрээнд хэрхэн тусгасан талаар үзэж танилц.
  8. Даатгалын осол эрсдэл учирсан бол ямар хугацаанд даатгагчид мэдэгдэх талаар лавла.
  9. Тодорхой хэмжээний мөнгөн төлбөр буюу даатгалын хураамжийг даатгалын компанид төлдөг. Даатгалын хураамж хэдэн хувиар төлөхөө тодруулж асуугаад хураамжаа төлөх нь зүйтэй.
  10. Сүүлийн шатанд даатгалын гэрээ болон даатгалын баталгаагаа баттай, мартахгүй газар хадгалаарай.

Эх сурвалж: СЗХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж