2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 87,399,403 төгрөгийн үнийн дүн бүхий 710,059 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.. Үүнээс "Сүү" ХК (SUU +2.48%) болон "Түмэн Шувуут" ХК (TUM +1.97%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Материалимпекс" ХК (MIE -10.26%) болон "Хөвсгөл Алтан Дуулга" ХК (ADU -6.04%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.72 хувиар буурч, 19917.24 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,328,342,200,408.52 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ