Өвөрхангайн уяачид уриалга гаргалаа

Хуучирсан мэдээ: 2015.05.08-нд нийтлэгдсэн

Өвөрхангайн уяачид уриалга гаргалаа

Өвөрхангай аймгийн алдарт уяачдын зөвлөгөөн Төрийн ордонд болсон. Уг зөвлөгөнөөс гаргасан уриалгын талаар Морин спорт уяачдын “Аравгар хээр” холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус аймгийн уяачдын холбооноос гаргасан уриалгад “ Үндэсний соёлоо хайрлан хамгаалж, тууштай дэмжиж , хойч залуу үеээ түүнд зөв төлөвшүүлэн их соёл, түүхээрээ бахархсан Монгол хүнийг бага наснаас нь бий болгож, Эрийн гурван наадмын талаар сургалтын хөтөлбөрт оруулах, ном товхимол хэвлүүлэх, соёлоо сурталчилах талаар Боловсрол, Шинжлэх ухааны байгуулагууд анхаарч төрийн хууль тогтоомжинд тусгуулан ажиллах”-ыг дурдсан байна. Мөн Монгол адууныхаа генфондыг хамгаалах, адууг бүртгэлжүүлэх, аймгуудын мал эмнэлгийн байгуулагуудад мэргэжлийн адууны эмч бий болгох, төрийн наадмын айрагдсан адуунаас шинжилгээ авч байхыг ХХАЯ, хөдөө аж ахуйн мэргэжлийн байгуулагууд, МҮОХороонд хандан уриалжээ

С.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж