Монголын хөнгөн атлетикийн холбооны 50 жилийн ой тохиож байна

Хуучирсан мэдээ: 2010.03.12-нд нийтлэгдсэн

Монголын хөнгөн атлетикийн холбооны 50 жилийн ой тохиож байна

Монголын хөнгөн атлетикийн холбоо 1960 оны долдугаар сарын 19-нд анх байгуулагдаж  1991 онд Азийн хөнгөн атлетикийн холбооны гишүүнээр элссэн. Спортын “хатан хаан” гэгддэг хөнгөн атлетикийн спорт манай улсад түгэн дэлгэрсэн цагаас  зуны олимпийн наадамд  зургаан удаа / "Токио-64″,"Мехико-68″,"Мюнхен-72", "Атланта-96″,"Сидней-2000", "Афин-2004", Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд  найман удаа оролцож чамгүй амжилт үзүүлжээ. Монголын хөнгөн атлетикийн холбоо байгуулагдсаны 50 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд   ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөг  өчигдөр  хуралдсан тус холбооны Удирдах зөвлөлийн хурлаар баталлаа. Мөн Гонконгод болсон “Стандарт Чартеред 2010” марафоны олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн олон улсын хэмжээний мастер П.Сэр-Одод хүндэтгэл үзүүлсэн байна.

Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж