Парисын дарь эхийн сүм шатсан нь “бурхны гэсгээл” гэв

Хуучирсан мэдээ: 2019.04.17-нд нийтлэгдсэн

Парисын дарь эхийн сүм шатсан нь “бурхны гэсгээл” гэв

Парисын дарь эхийн сүм шатсан нь “бурхны гэсгээл” гэв

Франц улсын бэлгэ тэмдэг болсон алдарт Нотр Дам сүмд гал гарсан харамсалтай явдлыг Серби улсын “Alo”, “Informer” сэтгүүлүүд “бурхны гэсгээл” хэмээн нэрлэжээ.

Учир нь дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойг өнгөрсөн арваннэгдүгээр сард Парист тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд тэр үеэр дайнд оролцсон улсуудын төрийн далбааг Нотр Дам сүмийн хананд мандуулахдаа Сербиэс салан тусгаарлаад удаагүй Косово улсын төрийн далбааг бусад улсуудтай зэрэгцүүлэн байрлуулсан нь бурхныг хилэгнүүлсэн гэж үзжээ.

Мөн арга хэмжээний үеэр Косовогийн Ерөнхийлөгчийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай ойролцоо суулгасан атлаа Сербийн Ерөнхийлөгч Александр Вучичийг жижиг орнуудын төлөөлөгчидтэй хамт суулгасанд Сербийн ард иргэд ихэд бухимдан хүлээн авч байсан аж.

Косово нь Сербиэс 2008 онд салан тусгаар тогтнолоо зарласан боловч Серби  үүнийг эсэргүүцэж, түр захиргаагаар удирдуулж буй өөрийн орны өмнөд хэсгийн нэг муж гэж үздэг юм. Харин олон улс энэ асуудал дээр янз бүрийн байр суурьтай байдаг бөгөөд дэлхийн 115 улс Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөд байгаа бол Серби, ОХУ, Хятад тэргүүтэй хэд хэдэн улс эсэргүүцсэн хэвээр байгаа. Сербийн цэргүүд 1998-1999 онд Косовод ажиллагаа явуулж 13,000 орчим хүний амь үрэгдсэн байдаг. Ингээд “NATO”-оос  агаарын цохилт өгснөөр Сербийн цэрэг Косовогоос гарсан юм.

Эх сурвалж: www.nation.co.ke

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж