Монгол хүний үнэлэмжийг монгол хүн л үгүйсгэдэг

Хуучирсан мэдээ: 2019.04.17-нд нийтлэгдсэн

Монгол хүний үнэлэмжийг монгол хүн л үгүйсгэдэг

Монгол хүний үнэлэмжийг монгол хүн л үгүйсгэдэг

Глобалчлагдаж буй энэ эринд улс үндэстэн өөрийн үнэт зүйлийг тодотгосноор тусгаар улс болон удаан оршин тогтноно. “Монголчуудын үнэт зүйл” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2019.4.17/ болсон бөгөөд энэ үеэр Монголчуудын үнэт зүйлийн талаар эрдэмтдийн байр суурийг сонслоо.


СОЁЛ УРЛАГ МОНГОЛЫГ МОНГОЛООР НЬ АВЧ ҮЛДЭНЭ

СУИС-ийн захирал, доктор, профессор Э.Сонинтогос

-Судалгаагаар монголчуудын үнэт зүйлийн номер нэг зүйл нь гэр бүл гэж гарлаа. Аз жаргалтай гэр бүлд, амар тайван амьдрах нь чухал зүйл. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, дэлхий даяар маш хурдан хувьсан өөрчлөгдөж байгаа байдал, даяарчлалын үр дүнд улс үндэстэн бүрийн гэр бүлийн үнэ цэнэ хувьсан өөрчлөгдөж байгаагаас улс үндэстэн бүр гэр бүлийн үнэлэмжид анхаарах шаардлагатай болсон. Монголчууд гэр бүлийн үнэ цэнийг нэгдүгээрт эрэмбэлж байгаа нь ээж, ааваа хүндэтгэж ирсэн соёл нөлөөлж байгаа юм. Үнэт зүйлээ нэгдмэл байдлаар тодорхойлж чадахгүй бол  тусгаар тогтнолыг мөнхөд хадгалахад хэцүү. Өөрчлөгдөж буй, глобалчлагдаж буй энэ зуунд Монголыг Монголоор нь авч үлдэх зүйл нь үнэт зүйл. Үнэт зүйлийг илэрхийлдэг, тодорхойлдог зүйл нь урлаг соёл. Эдгээр зүйл нь Монголчуудыг зуун зуунд авч явах юм.

МОНГОЛЧУУД СОЁЛ, ОЮУНЫ УХАМСАРТАЙ ХҮМҮҮС

Доктор, профессор С.Дулам

Улс үндэсний үнэлэмжийг цагаан толгойн үсгээр жагсаасан байдаг. Үүнд гэр бүл, улс төр, соёл, оюун санаа зэрэг олон зүйл багтана. Манайх шиг арвин түүх, соёлтой оронд энэ жагсаалт маш их байх боломжтой. Соёл урлаг судлалын хүрээлэнгээс явуулсан социологийн судалгаа байдаг. Судалгаанд хүн амын тархалт, боловсрол, орлогын бүх түвшний 1500 хүнийг оролцуулсан.  Соёлын үнэт зүйлээс монгол хэлийг 97 хувь нь чухал гэж үзсэн. Монгол хувцсыг 96.8 хувь нь чухал гэж үзсэн байна. Эндээс монгол хүн эх хэл, соёлоо хамгийн үнэт зүйл гэж үзэж байгаа нь маш эерэг зүйл. Мөн эндээс Монголчууд соёл оюуны ухамсартай хүмүүс гэж дүгнэж болно.

Америкчуудыг эрх чөлөөний ухамсартай, Францчуудыг урлаг,уран сайхны ухамсартай, Хятадуудыг үндэсний түүхийн ухамсартай гэдэг. Харин Монголчууд соёл оюуны ухамсартай ард түмэн.

Мөн судалгаагаар соёлын үнэт зүйлийг өвлүүлж, төлөвшүүлэхэд гэр бүлийн хүмүүжил чухал гэж маш олон хүн хариулсан байсан.

МОНГОЛ ХҮНИЙ ҮНЭЛЭМЖИЙГ МОНГОЛ ХҮН ҮГҮЙ ХИЙЖ БАЙНА

Доктор, профессор, МУИС-ийн философи, шашин судлалын тэнхмийн багш Р.Дарьхүү

-СУИС-иас 2018 онд явуулсан “Монголчуудын үнэт зүйл” социологийн судалгаагаар бидэнд оюун санааны нэгдэл дутагдаж байна. Үүнийг ёс суртахууны үнэт зүйлээс олох боломжтой. Мөн өөрсдөө ухаанаа зарахын оронд гаднын хүмүүсийг даган дуурайж байгаа нь монгол хүний үнэт зүйл алдагдахад нөлөөлж байна. Монголчуудын үнэт зүйлийн хамгийн дээд зүйл нь ёс суртахуун. Монгол хүний үнэлэмжийг монгол хүн үгүй хийж байна. Гадаад эрдэмтэн хэлж байна гэвэл хүлээж аваад, монгол эрдэмтэн хэлж байна гэвэл тэр юугаа мэддэг юм бэ гэж хүлээж авдаг болсон байна. Мөн хувь хүн өөрийнхөө үнэ цэнийг сайн ухамсарлах хэрэгтэй байна. Хувь хүн нэр төрөө эрхэмлэдэг, шударга, хөдөлмөрч байснаар үнэ цэнэ нь сайжирна.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж