Дээгүүрээ нүдэлдээд доогуураа наалдаад байгаа юм биш үү?

Хуучирсан мэдээ: 2015.05.08-нд нийтлэгдсэн

Дээгүүрээ нүдэлдээд доогуураа наалдаад байгаа юм биш үү?

Дорноговь аймгийн Ардчилсан намын хороо өчигдөр хуралдаж, Дорноговь аймгийн ИТХ-ын дарга н.Ганбаатарыг намаас нь хөөжээ. Харин өнөөдөр н.Ганбаатарыг Дорноговь аймгийн ИТХ-ын даргаас нь огцруулахаар хуралдах гэнэ.

Энд нэг зүйлийг тодотгоход, өмнө нь Дорноговь аймгийн ИТХ хуралдаад аймгийн Засаг дарга П.Ганхуягийг огцруулах шийдвэр гаргадаг байсан бол энэ удаад П.Ганхуяг дарга манлайлаад аймгийн ИТХ-ын даргаа огцруулахаар хурал зарласан гэх. Сонгууль дөхсөний шинж үү, эсвэл өөрийг нь байсхийгээд огцруулах асуудлыг тавьдаг болохоор өшөөгөө авч н.Ганбаатарыг өөрчлөхөөс аргагүй болсон нь тэр юм болов уу.  Энд томчууд нь АН, МАН-аараа талцаад хэрэлдээд л байдаг, харин хөдөөд ИТХ-ын даргыг унагахын тулд АН, МАН-ын нөхдүүд хоршоод байгаа гэнэ шүү.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж