М.Даваажаргал: Хариугаа хүлээх үлдсэн

Хуучирсан мэдээ: 2019.04.17-нд нийтлэгдсэн

М.Даваажаргал: Хариугаа хүлээх үлдсэн

М.Даваажаргал: Хариугаа хүлээх үлдсэн

НЭМЭЛТ: 15:10

Японы www.sponichi.co.jp сайтад их аварга Хакүхо М.Даваажаргалыг дээрх асуудлаар Токио хотын Оота дүүрэгт хэвлэл мэдээллийнхэнд хариулт өгсөн талаар бичжээ. Тэрбээр мэдэгдэлдээ “Одоо хариугаа хүлээх л үлдсэн. Бусад нарийн зүйлсийн талаар ярих эрт байна. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ийм хурдан мэдээлэл тарсанд гайхаж байна” хэмээн дурдсан байна.


СҮМОГИЙН ДЭВЖЭЭ НЭЭХИЙН ТУЛД ЯПОНЫ ИРГЭНШИЛТЭЙ БАЙХ ШААРДЛАГАТАЙ

Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалыг өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын иргэншлээс албан ёсоор татгалзах хүсэлтээ өргөн барьсан гэх яриа гараад байгаа билээ. Их аварга Монголоос татгалзах хүсэлтээ Япон улсад суугаа Монголын Элчин сайдын яаманд өгсөн гэх мэдээлэл байгаа.  Энэ талаар японы хэвлэлүүд мөн бичиж эхэллээ.

“Kyodonews”, “Mainichi” агентлагуудын мэдээнд  "Түүний иргэншлээ солих болсон шалтгаан нь эртнээс яригдаж эхэлсэн сүмогийн ертөнцөд өөрийн гэсэн дэвжээтэй болох явдал" хэмээн дурджээ.

Өөрийн дэвжээгээ нээж, ояаката болохын тулд заавал Япон улсын иргэн байх шаардлагатай. Тийм ч учраас их аварга маань мөрөөдлөө биелүүлж, зодог тайлсан ч сүмогийн замналаа дуусгалгүй үргэлжлүүлэхийн тулд иргэншлээсээ татгалзах шаардлага гарсан бололтой. Иргэншлээ солих тухай тэрбээр өмнө нь ярьж байсан ч шийдвэрээ цаг хугацааны хувьд арай эрт гаргасан нь ямар шалтгаантай вэ гэдэг нь хараахан тодорхой бус байна.

Эх сурвалж: KYODONEWS, MAINICHI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж