Оксфордын их сургуулийн Технологийн хөгжлийн комиссын төлөөлөгчидтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2019.04.17-нд нийтлэгдсэн

Оксфордын их сургуулийн Технологийн хөгжлийн комиссын төлөөлөгчидтэй уулзлаа

Оксфордын их сургуулийн Технологийн хөгжлийн комиссын төлөөлөгчидтэй уулзлаа

Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр Их Британийн Оксфордын их сургуулийн Технологийн хөгжлийн комисс болон “Аксесс солушин” ХХК-ийн бие төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Дээрх байгууллагууд Монгол Улсын эдийн засагт орчин үеийн цахим мэдээллийн технологийн нөлөөллийн талаарх "Технологийн хөгжлийн зөвлөмж боловсруулах" төслийг хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Уулзалтын үеэр Б.Бат-Эрдэнэ төлөөлөгчдөд Улаанбаатар инновацын төвийг танилцуулахын сацуу уг төслийн хэрэгжилтийг дэмжин төслийн судалгааны багийг Улаанбаатар инновацын төвд байрлуулж, хэрэгцээт мэдээллээр ханган хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.

Оксфордын их сургуулийн технологийн хөгжлийн комиссын үйл ажиллагааны зорилго нь хөгжиж буй улс орнуудын эдийн засаг дахь орчин үеийн дэвшилтэт технологийн эерэг болон сөрөг талыг судлах, ялангуяа засгийн газрын үйл ажиллагааны чиглэлд мэдээллийн сан, үйлчилгээ, нийгмийн халамж зэрэг салбаруудад автоматжуулалт, цахим технологи нэвтрүүлэхийн давуу болон сул талыг судлахад чиглэдэг.

Энэхүү төслийн үр дүнд УИХ-ын 2019 оны намрын чуулганаар хэлэлцэх технологийн чиглэлийн хуулийн хэлэлцүүлэгт ашиглагдах бодлогын зөвлөмжүүд гарах юм. Үүнд:

  • Цахим хөгжлийн бэлэн байдал, одоогийн түвшингээ тогтоох
  • Цахим хөгжлийн хүчирхэг суурийг тавих зорилгоор үндэсний хэлэлцүүлгүүд зохион байгуулах
  • Цахим хөгжил, технологийн дэвшлийн хүртээмжтэй өсөлтийг дэмжих улс орны хөгжлийн төлөвлөгөөнд дэмжлэг үзүүлэх зэрэг багтаж байгаа юм гэж нийслэлийн Үйлдвэрлэл, инновацын газраас мэдээлэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж